Тэмээн дээрээс нар ойрхоoн гэж…

Дэлхийн нийт тэмээний 76 хувь нь Африк тивийн 18 улсад, 24 хувь нь Ази тивийн 20 шахам улс оронд байгаагийн дээр дэлхийн бүх тэмээний 90 гаруй хувь нь нэг бөхт /дромедор/, 4,3 хувь нь хоёр бөхт /бактерон/ тэмээ эзэлж байгаа.

Хоёр бөхт тэмээ нилээд өндөр сэрүүн уур амьсгалтай нутаг Халимаг, Казах, Киргиз, Алтай, Тува, Буриад, Читa, Хятад, Монгол зэрэг улс орнуудад үржүүлэгдэж, уналга эдэлгээ, ноос, мах, сүүний чиглэлээр голлон хэрэглэгдэж сүүлийн үед уралдаан болон поло спортын чиглэлээр өргөн ашигладаг болж байна.

Монгол орон тэмээг анх гаршуулж, гэршүүлсэн ууган орон. Энд өнөөдөр нэг ба хоёр бөхт тэмээний өвөг болох зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарсаар л…

Монгол улсад дэлхий дээр байгаа хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь нь үржүүлэгдэн амьдарч байна.

Монгол улс 1954 онд 895,3 мянга буюу одоо дэлхий дээр амьдарч буй хоёр бөхт тэмээний тоотой тэнцэх олон тэмээтэй байсан. 2003 оны эцсээр Монгол улс 256,7 мянган тэмээ тоолуулсан нь 1954 оныхоос 3,5 дахин буурч, тэмээний тоо жил дараалан цөөрч ирсэн нь хоёр бөхт тэмээг хамгаалж өсгөх шаардлага зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна.

Монгол орны мал аж ахуйн нийт бүтээгдэхүүний 3,7 хувь, үүний дотор сүүний 0,5 хувь, ноосны 17 хувь, махны 3 хувийг тэмээн сүргээс ашигладаг. Түүнчлэн нүүдлийн мал аж ахуйн дотоод тээврийн 25-30 хувийг тэмээгээр гүйцэтгэж, говийн бүсийн малчин өрхийн жилийн орлогын 40 гаруй хувийг тэмээнээс олж байна. Монгол нэг тэмээнээс 5,3 кг ноос авдаг бөгөөд түүний 80 хувь нь сайн чанарын ноолуурлаг ноос эзэлдэг аж.

Сорихолтой баримт дурдахад, Тэмээний нэг кг цэвэр ноосоор 2,5 м ноосон даавуу, эсвэл 1 м квадрат хөнжил, 1-1,5 ноосон цамц буюу 4 ширхэг хүзүүний ороолт хийдэг. Тэмээ 2 жилд нэг удаа үр төлөө өгдөг, бараг ихэр төл гаргадаггүй өсөлт удаантай амьтан гэнэ. Ингэний саалийн хугацаа урт дунджаар 13 сар саалгадаг. Тэмээний сүү бусад малын сүүнээс тослог өндөртэй юугаар ч солишгүй амин дэм, эрдэс бодис, уурагаар баялаг бөгөөд эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой байдаг ба нялх хүүхдийн хоол тэжээлд нэн тохиромжтой, бусад малын сүүнээс гашилж муудахгүй удаан хадгалагдах давуу чанартай ажээ.

Саалийн хугацаанд нэг ингэ 250-300 литр сайн чанарын сүү өгдөг. Сүүлийн үед ингэн сүүүний /айраг/ сувилал нээж хүний эрүүл мэндийг хамгаалах ажил эрчимтэй хийгдэх болсон. Монгол улсад ардын уламжлалт селекцээр бий болсон ноос, сүүн ашиг шимээр шaлгарсан Qмнeгoвь аймгийн Галбын улаан, ханын хэцийн хүрэн, Говь-Алтай аймгийн Тeгрeг, Тунгалагийн хос зогдорт хүрэн гэсэн нутгийн шилмэл гурван омгийн тэмээ үржүүлэгдэн, тэмээн сүргийн үндсэн сайжруулагчаар ашиглагдаж байгаа гэнэ.

Иймээс тэмээ гэгч, их говийн эзэн болсон энэ сүрлэг амьтаныг эх орондоо үржүүлж байсан өв уламжлалаа сэргээх зорилгоор засгийн газрын оролцоотойгоор анх тэмээн пологийн тэмцээнийг заан пологоос санаачлан сэдсэн байна. Зарим жуулчдын баазууд тэмээн пологийн өөрийн баг тамирчид, тэмээтэй болж гадаадын жуулчдад сонирхуулдаг болж уламаар энэ нь улс даяар зохиогдох болсон байна.

Монголын Тэмээн Поло Холбооноос 2002, 2003 онуудад улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан ажээ.

2002 оны УАШТ Өмнөговь аймгийн тeв Даланзадгадад 12-р сарын 4-10-нд болж, Өмнөговь, Дорноговь аймгуудын 23 багийн 122 тамирчид спортын ур чадвар авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ц.Саранхүү ахлагчтай баг тамирчид тэмээн пологийн улсын аварга багаар шалгарч шилжин явах Ижий говь алтан цом, алтан медаль, мөнгөн шагналаар, удаах байрыг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Э.Борхүү ахлагчтай баг тамирчид эзэлж мөнгөн медаль, мөнгөн шагналаар гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Манлай сумын Д.Отгонбат ахлагчтай баг тамирчид орж хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдав. 2003 оны УАШТ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюут толгойн зэс алтны орд газарт 11-р сарын 7-10 нд болж тэмцээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын 14 багийн 79 тамирчид оролцон өрсөлдөж тэмээн пологийн улсын аварга багаар Өмнөговь аймгийн Манлай сумын Ч.Идэрбат ахлагчтай баг тамирчид, удаах байрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ц.Саранхүү ахлагчтай баг тамирчид, гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Манлай сумын Д.Отгонбат ахлагчтай баг тамирчид орж дээр дурьдсан шагналуудыг авч тэмээн пологийн анхны медалийн эзэд болж байжээ.

2004 оны УАШТ-ийг Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Өөш манханд зохион явуулсан бөгөөд говийн аймгуудад ээлжлэн болсоор энэ удаад Улаанбаатаг хотод анх удаа зохиогдсон нь энэ гэсэн.

Тэмээн пологийн УАШТ-ний үеэр хурдан тэмээний уралдаан, сайхан буур ингэ, атан тэмээ шалгаруулах, тэмээний ноос, сүүгээр хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Монголын Тэмээн Поло холбоо нь 2002 оны 2-р сард үүсгэн байгуулагчдын санаачлагаар Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хуулийн дагуу байгуулсан гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага аж.

Спортын шинэ төрөл болох хоёр бөхт тэмээний Поло тоглолт нь Монголд төдийгүй дэлхийд анхдагч юм. Тус спортын төрлийг монголд хөгжүүлсэнээр

– Монголын Тэмээн Поло Холбоо нь Монгол улс, говь нутгийн үзэсгэлэнт байгаль, дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээн сүргийг дэлхий дахинд сурталчлах

– Поло-ийн спортын шинэ төрөл болох Тэмээн Поло-г үүсгэн хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх улмаар тэмээн сүргийг өсгөн хамгаалах

– Тэмээн поло спорт тоглоомыг түшиглэн гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдийн сонирхлыг татаж, Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах

– Тэмээг хамгаалах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулах зэрэг ач холбогдолтой гэнэ.

Тэмээн пологийн дүрэм нь Монгол улсын газар нутагт Тэмээн бөмбөг буюу тэмээн пологийн бүх төрлийн тэмцээнд мөрдлөг болгодог бөгөөд Тэмээн сүргийг өсгөх, дэлхийд нэн ховордож байгаа хоёр бөхт тэмээг хамгаалах, эртний сурвалжит поло спортын цоо шинэ төрөл болох Тэмээн Поло спорт тоглоомыг Монголд бий болгох, улмаар дэлхий нийтэд түгээх зорилготой.

Монголын Тэмээн Поло Холбоог Yүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, эрх зүйч мэргэжилтэй, магистр дэд профессор Ц. Оюунбаатарын ярианд анхааралаа хандуулна уу

үideo1

Тэмээн поло нь тоглолт, журамын хувьд Заан Полотой ойролцоо боловч спорт тоглоомын цоо шинэ төрөл юм. Үүний оюуны өмчийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн Цэрэндашийн Оюунбаатар бөгөөд Монгол улсын Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан байна.

Тэмээн Поло нь нийтийн биеийн тамирын төрөл болох поло тоглолтын онцлог багийн спорт бөгөөд поло тоглох энэхүү дүрмийг баг тамирчдын хооронд ба аймаг, орон нутгийн болон хотуудын хэмжээнд мөн улсын чанартай уралдаан тэмцээнд болон бэлтгэл сургуулийн үед нарийвчлан мөрдөж байвал зохино. Энэхүү дүрмийг дагаж мөрдүүлэх үүргийг аймаг сумдын ТПХ-ны менежер, тухайн орон нутгаас томилогдсон багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчид түүнчлэн талбайн шүүгч, ерөнхий шүүгч хүлээнэ. Хэрэв нэгэнт батлагдсан дүрмийг зөрчвөл доорх заалтад тусгагдсан зохих торгууль шийтгэлийг хүлээлгэдаг журамтай ажээ.

Ийнхүү монголын маань говийг чимсэн, эрт галавыг санагдуулам энэ сүрлэг амьтныг өсгөж үржүүлэх тал дээр нийтлэг бодлогыг браих нь зүйтэй. Эс бөгөөс Хятад улс руу тэмээн тавхай авна гэсэн зартай хамт устаж үгүй болоход нээх их хугацаа шаардахгүй л болов уу.

Тэмээн дээрээс нар ойрхоон гэж…

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button