Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг зохиогдоно

Манайханы зан хойно явж, явж нэг таарсан сургуульдаа ороод 4 жил нэг л мэдэхэд өнгөрчихсөн, хүссэн мэргэжлээ эзэмшиж чадаагүй хэмээн насан туршдаа харамсахад хүрдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор

Боловсролын үзэсгэлэн яармагуудыг сургууль төгсөх үеэр нээлттэйгээр зохион байгуулдаг блджээ. Энэ үйл ажиллагааг долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байсан Өсвөр үеийн хөгжлийн төвөөс Олон улсын боловсролын үзэсгэлэн яармагийг энэ сарын 23-25ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлдэн яармагаар хүүхэд залуучуудад зориуласан 30-аад байгууллагуудын танилцуулга лекц, болон 60-аад байгууллагын үйлчилгээ явагдах ажээ.

Өсвөр үеийн хөгжлийн төвийн тэргүүн Д.Энхтуяа ийн ярьж байна

үideo1

Ороссын соёл, шинжлэх ухаан мэдээллийн төвд зохион байнгуулагдах тус үзэсгэлэн яармагт дотоодын их дюээд сургуудлиудаас гадна олон лусад үйл ажиллгаа явуулдаг их дээд сургуулиудын салбарууд, мөн ЭСЯ-ны боловсрол хариуцсан газараас төлөөлөгчид хүрэлцэн ирж оюутан солицооны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийх гэсэн.

Их засаг их сургууль, Худалдаа үйлдэвэрлэлийн дээд сургууль, Мон райс, M.I.U, Солонгосын Технологийн их сургууль, Оросын Дорнод Сибирийн их сургууль болон Энэтхэг, Турк, Франц гэх мэт элчин сайдын яамны боловсролын газрууд оролцох ажээ.

Үзэсгэлэн яармагийн ЕБС-ын 3-р улирлын амралтаар зохион байнуулж байгаа нь нэлээн онцлог, тэр байтугай Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Төв гэх мэт ойролцоо аймгуудаас ЕБС-ын хүүхдүүд нэгдсэн нэг арга хэмжээнд оролцохоор иирж оролцдог гэсэн.

/Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button