Гэгээн муза-д нэр дэвшсэн жүжгүүдээс нэг билетээр гурвыг үзэх боломжтой

Харин энд нэг сайхан уламжлал тогтсон байдаг ба Гэгээн Муза-д нэр дэвшсэн бүтээлүүдийг наадмын өмнө тайзнаа тоглодог уламжлалтай. Шүүгчид үзэгчдийн танхимд тухалж жүжгүүдийг нэг бүрчлэн үздэг бөгөөд үүнийхээ дараа өөр өөрийн үнэлгээг битүүмжилсэн байдлаар цуглуулж дүгнэдэг байна.

Энэ өдрүүдэд жүжиг үзэхээр ирсэн хүмүүс тасалбарыг багцалсан хэлбэрээр зарагдаж өайга билетийг худалдан авч 3 жүжиг үзэх болможтой гэнэ. Дөрөв дэх жилдээ болох Гэгээн Муза наадмын ерөнхий зохион байгуулагч нь Драмын мэргэжлийн жүжигчдийн төв. Тэдэнд УДЭТ, БСШУЯ, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон улсын театрын институтийн Монгол дахь төвийнхөн хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

Санхүү, хөрөнгө мөнгөний талаас дэмжих үүргийг энэ удаа Юнител корпораци өөртөө авчээ. Өмнөх жилүүдийн түнш АПУ, Аморе косметикс-ийнхан ч ивээн тэтгэгчдийн жагсаалтад нэлээд дээгүүрт бичигдсэн байна.

Дашрамд сонирхуулахад Гэгээн муза-2006-д Шилдэг найруулагчаар, Б.Баатар Атга нөж жүжгээрээ, Н.Наранбаатар Нүцгэн дурлал, Хайрын виз, Ч.Найдандорж Хориотой жүжиг, Ч.Түвшин Амьдрал чиний төлөө жүжгээрээ нэр дэвшсэн бол шилдэг зохиолч Атга нөж Б.Лхагвасүрэн, Суудал Б.Галаарид, Хайрын виз, Хориотой жүжиг Ц.Балдорж, Амьдрал чиний төлөө Д.Энхболдбаатар нэр дэвшжээ. Мөн Шилдэг зураач Л.Гансүх Атга нөж,

Н.Содномдорж Суудал, Т.Ганхуяг Хайрын виз, Нүцгэн дурлал, Я.Санжаасүрэн Хориотой жүжиг, Д.Отгонзаяа Амьдрал чиний төлөө, Шилдэг хөгжмийн зохиолч

Х.Билэгжаргал Атга нөж, Б.Мөнхболд Суудал, Л.Балхжав Нүцгэн дурлал, Хориотой жүжиг, Хайрын виз, Д.Мөнхзаяа Амьдрал чиний төлөө нар нэр дэвшжээ.

жүжигчиниүхн бүхний хамгийн ихээр анхааралаа хандуулдаг зүйл бол шилдэг эмэгтэй, эрэгтэй дүр юм. Тэгвэл энэ удаагийн

Шилдэг эрэгтэй дүр

Д.Сосорбарам Атга нөж Чингис хаан

Б.Отгонбат Суудал Додой түшмэл

Г.Эрхэмбаяр Нүцгэн дурлал Блез

С.Болд-Эрдэнэ Хайрын виз Жаргал

Н.Онон Хориотой жүжиг Бат-Ирээдүй

Б.Баттөмөр Амьдрал чиний төлөө Дарамбалсан

Шилдэг эмэгтэй дүр

Н.Сувд Атга нөж Өүлэн эх

Г.Урнаа Суудал Өрлөг эх

У.Уранчимэг Нүцгэн дурлал Мари

Д.Ганцэцэг Хайрын виз Сүндэр

Б.Тунгалаг Хориотой жүжиг Дэнсмаа

М.Цолмонсүрэн Амьдрал чиний төлөө Дүүрэнжин

Шилдэг туслах эрэгтэй дүр

М.Цолмонбаатар Атга нөж Саваг

Ж.Пүрэвдорж Суудал өвгөн түшмэл

Б.Жаргалсайхан Нүцгэн дурлал Карли

Г.Мягмарнаран Хайрын виз Балдан

Баттулга Хориотой жүжиг Идэрцог

Г.Мягмарнаран Амьдрал чиний төлөө Агарамба

Шилдэг туслах эмэгтэй дүр

Г.Урнаа Атга нүж Хуагчин

Д.Ганцэцэг СуудалДэва удган

Б.Нармандах Нүцгэн дурлал хатагтай Карли

Д.Гантөмөр Хайрын виз Ану

И.Одончимэг Хориотой жүжиг Тунгалаг нар дэвшжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button