Цасан шуурга шуурна

Тодруулбал, маргааш баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнхи нутгаар, 24-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн ихэнхи нутгаар хур тунадас орно. Салхи 21 -нд Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр, 22-нд нутгийн баруун хагаст, 23, 24-нд говь талын нутгаар баруун хойноос секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах аж. 22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнхи нутгаар хүйтэрч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Хараа голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Говийн бүсийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн бол өдөртөө 1 -6 градус хүйтэн байх нь. Хугацааны эцсээр ихэнхи нутгаар дулаарах ажээ.

Ардын эрх сонин 53 /585/

Г. Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button