Нам иргэншихүй

Улс төрийн нам иргэний эрх хоёр хэзээнээс бие биедээ харшилж ирсэн. Лавл л хойд хөрш манай хоёрт тэр нь илүү тод илэрдэг юм. Нам энгийн иргэдээс зай барина, жирийн хүмүүс намаас бишүүрхэнэ. Социализмын үед баримталж байсан зарчмаар бол иргэдийн cop нь намын гишүүн байх ёстой. Намд элссэн хүн өөрийн иргэний эрх чөлеөг дээд зэргээр хязгаарлуулан хатуу дүрэмд хашигдахын сацуу бусдынхаа иргэний эрхэд ноцтойгоор халдан манлайллаа хэрэгжүүлдэг номтой. Ингэж чадсан нь тушаал ахиж, амьжиргааны баталгаагаа бусдаас арай илүү хангуулдаг байв. Намын харьяалалтай шигшмэл хэсэг тэргүүлэх зиндаанаас иргэдийг үлгэрлэнэ, жирийн иргэд хэзээд хоёрдугаар зэрэглэлийн байр сууринд байж намын гишүүдийн хүртээд илүү гарсан албан тушаал, нийгмийн баялгаас хувь хүртэнэ. Сонгуульд нэр дэвшигчдииг нам ба нам бусчуудын эвсэл гэгчээс автоматаар сонгоно. Нам бусчууд гэгдэх жирийн иргэд намын гишүүний хэлснийг үг дуугүй биелүүлнэ. Ийм зарчмаар социализмын үед улс төрийн нам ба иргэд харилцаж ирсэн.

Хэдийгээр ардчиллын нөлөөгөөр олон намын систем тогтож, хүмүүс иргэний cop мөн эсэхээсээ үл хамааран улс төрийн сонголт хийдэг болсон ч мөнөөх эртний харшлын улбаа нам, иргэн хоёрын хооронд хана хэрэм босгосоор өдий хүрэв. Ардчиллын эхний үед иргэд уратш ахихаа больсон социализмыг халж шинэ нийгэм тогтоох хүсэл сонирхолдоо хөтлөгдөн нам байгуулж, түүнд элсэх болсон ч удалгүй намын гишүүнчлэлийг өмнөх тогтолцооны адил албан тушаал, эрх ямбад хүрэх дөт зам болгон хувиргаж улс төрийн намын шинээр тогтож байсан өнгө төрхийг хуучин будагтай хутгасан юм.

Өдгөө улс төрийн нам жирийн иргэдийн хооронд асар хол зай үүсчээ. Тэр бүү хэл намын удирдлагад жирийн гишүүд нь хүрч үгээ хэлнэ гэдэг үлгэрийн далай болсон. Улс төрийн намуудын дээд хүрээнд ашиг сонирхол, мөнгө хөрөнгө, эрх мэдлээр сүлжилдсэн олигархиудын бүлэглэл үүсч, жирийн иргэдээс улам холдон социализмын үеийнхээс байдал дордсоор. Иргэд намуудад итгэхээ больж иргэний хөдөлгөөнүүдийг шүтэх болсон нь түүний баталгаа гэж хэлж болно. Гэтэл иргэний хөдөлгөөнүүд нам биш тул сонгуульд оролцож, засаг авч, түүгээр дамжуулан иргэдийн эрх ашгийн төлеө ажиллах эрх зүйн чадамжгүй.

Гэвч нам, иргэдийн хоорондох үл ойлголцолд цэг тавих гарцыг Ардчилсан нам олжээ.

Улстөрчдийн мөс муудаж сонгогчдынхоо итгэлийг алдсан энэ үед Ардчилсан нам иргэний нам болохоо мэдэгдээд байгаа нь Монголын улс төрийн амьдралд гарч буй цоо шинэ, содон үзэгдэл юм. Лидерүүд нь аль нэг намд дагаар орчихдог иргэний хөдөлгөөнүүдийг нам болохыг хүлээж сууснаас ардчиллыг эхлүүлж, 18 жилийн турш улс төрийн намын туулж болох замыг туулж, алдаж онож туршлагажсан Ардчилсан намын иргэншихийг хүлээсэн нь хавьгүй дөт санагдаж байна. Иргэдээсээ хөндийрсөн нам үгүй болдгийн гашуун туршлагыг энэ нам өмнө нь туулсан.

Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990-1996 онд ардчилсан хүчин иргэдээсээ салаагүй. Харин эрх барьсан .1996-2000 онд хэсэг зуур тэднээс хөндийрсний шанд ардчилагчид парламентад ердөө ганц суудалтай хоцорсон. Түүнийг ухаарсан Ардчилсан намынхан Ард түмнээ сонсч байна гэсэн аян өрнүүлсэн нь иргэдийн дунд дахин орох бололцоог бүрдүүлсэн юм. Тус намынхан УИХ-ын 2004 оны сонгуульд оролцохдоо хүүхдийн итгэлийн 10 мянган төгрөг, 40 мянган орон сууцны хөтөлбөр, татварын шинэтгэл зэрэг иргэдэд наалдах сэдвүүдийг мөрийн хөтөлбөртөө тусгасан нь өрсөлдөгч намуудыг ч иргэд, сонгогчдын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулахад хүргэсэн билээ. Одоо дээрх бүхэн амьдралд хэрэгжиж, зарим нь хэрэгжих шатандаа эргэлтгүй ороод байгаа.

Өнгөрсөн сонгуулиар МАХН-тай тэнцүү шахам санал авсан ч сөрөг хүчний байр сууринд шилжеэн Ардчилсан нам одоо ч ард түмнээ сонсч, шинэтгэлийн аяныг аймаг, нийслэлийн дүүрэг бүхэнд өрнүүлж байна. Ингэхдээ аяны хүрээнд өрнүүлэх арга хэмжээгээ намын гишүүдээрээ хязгаарласангүй, иргэд, сонгогчдыг түүнд татан оруулж байгаа нь олны сонирхлыг татах болжээ. Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Намдаа шинэтгэл хийнэ. Намд шинэтгэл хийх гэдэг нь түүнд шинэ уур амьегал оруулахыг хэлнэ. Шинэ уур амьсгалыг эмэгтэйчүүд, залуучуудаар дамжуулж намдаа нэвтрүүлнэ гэж хэлж байгаа нь намаа иргэншүүлэхийн тулд хийж буй ажлуудын нэг хэлбэр юм. Ардчилсан нам олон мэдэгдэл гаргадаг. Тэр бүр нь улс төрийн ашиг хонжоо харж, дарга удирдлагынхаа нэрийг цэвэрлэж, намынхаг чинсааг өргөх гэхээсээ илүүтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан утга агуулгатай байдаг нь нам иргэншиж байгаагийн нэг илрэл.

Хадгаламж зээлийн хоршоод дампуурч, Хадгаламж банкнаас 14,2 тэрбум төгрөг дутахад Ардчилсан нам иргэдийнхээ талд дуугарсан. Авилга авсан төрийн түшээдийн эерэг олон түмэн хөдлөхөд Ардчилсан нам тэдэнтэй байсан. УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа тракторчид газрынхаа төлөө тэмцэхэд Ардчилсан нам бас л тэдэнтэй байв. Иргэд хаана байна, Ардчилсан нам тэдэнтэй гэсэн уриаг иргэншиж байгаа нам дэвшүүлж байна. Нам иргэншихүй гэсэн томъёоллыг Ардчилсан нам дэлгэн тавилаа. Монголын улс төрийн амьдралд өмнө байгаагүй хуудсыг нээж, нам иргэдтэй хамтран ажиллах, тэдний үгийг дотносон сонсох эхлэлийг Ардчилсан нам тавьж байна.

Ардын эрх сонин 53 /585/

Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button