Эмнэлгийн хог хаягдал устгах шинэ зуух ашиглалтад орлоо

Аль ч эмнэлгийн хашаанд ороход хогийн сав гэх нэг пункр тавьчихаад, эмнэлгээс гарсан элдэв хогоо тийш нь хийдэг. Гэтэл түүнийг нь шатаахын зуургүй хүмүүс ирж ухаад хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ талаар нэг тараачихна. Наанадаж, тэр хогийг ухаж буй хүмүүс ямар ч өвчний халдвар авч болзошгүй. Цаанадаж, агаар дуслын замаар халдварладаг өвчнүүд энэхүү зәмаар тархахыг үгүй гэх гаэаргүй юм байна. Тиймд эмнэлгийн тусгай хог хаягдлыг шатаах зуухыг олноор нь бий болгох хэрэгтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үэжээ. Харин Дархан-Уул аймагт ийм нэг зуух саяхан ашиглалтад оржээ. Энә нь эмнэлгийн тусгай хог хаягдлыг шатаадаг тусгай технологиор бүтээгдсэн аж. Ашиглалтад ороод удаагүй байгаа ч үр шимийг нь дарханчууд хүртэж
эхэлсэн гэнэ. Эмнэлгээс гарч байгаа боолт, зүү тариур, бээлий гээд бүхий л хаягдлыг энд устгаж байна. Мөн тус аймгийн төвлөрсөн хоёр том эмнэлгээс гадна хувийн эмнэлгүүд ч шатаах зуухыг сонгох болжээ. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн гаэрын дарга Л.Золбоот Одоохондоо шатаах зуухныхаа техникийн нарийн тохиргоо, ажиллагааг хэвийн болгож амжаагүй ч эмнэлгүүдээс гарч байгаа бүх хог хаягдлыг энд устгаж байгаа гэлээ. Ийнхүү төрөл бүрийн өвчний нян вирусыг үүрлүүлсэн хог хаягдлууд Дарханы эмнэлгүүдийн хашаан дотор хөглөрөхөө больжээ. Цаашид орон нутгийн бүх эмнэлгийг ийм шатаах зуухаар хангавал эрүүл мэнд, ариун цэвэрт ихээхэн нэмэр болох юм байна.
(Нийгмйин толь 064/156)
Д.БАРАРГУУЛТ