Монголын баячуудын жагсаалтыг гаргаж болох уу?

Үүнийг Форбс сэтгүүл зарладаг. Энэхүү жагсаалтын тэргүүн магнайг Америкийн тэрбумтан Билл Гейтс байнга эзлэн оршдогийг бид бүхэн мэднэ. Энэ хүн бол хүн төрөлхтөнд тэртээ тэргүй тэргүүн баян байх ёстой гэсэн үнэлэмж, ухагдахууныг өгчихсөн тэрбумтан. Яагаад гэвэл Билл Гейтс компьютерийг бий болгож хүн төрөлхтний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Дэлхийн том баячуудыг дагаж шинэ нээлт, шинэ бүтээгдэхүүн гарч ирдэг. Өдгөө ДОХ-ын эсрэг вакциныг зохион бүтээсэн хүн байх ахул тэр дороо тэргүүн баян болох учиртай. Wai Mart сүлжээ дэлгүүрийн эзэн гэхэд дэлхийн бүх тивд дэлгүүрийнхээ сүлжээг байршуулсан байх жишээтэй. Тэрбумтнуудын жагсаалтад гарсан сонин содон зүйл бол Оросын тэрбумтнууд хүч түрэн орж ирж байгаа үзэгдэл. ОХУ-ын Чукотк мужийн амбан захирагч Абрамович гэхэд 16 тэрбум ам доллараар хөрөнгө нь үнэлэгдэж байна. Гэхдээ Оросын тэрбумтнуудын онцлог нь газрын асар их баялаг, хуучин соц-ийн үеийн шилжилтээс нийгмийн хямралт нөхцөл байдалд бизнесийн овсгоо самбаа гаргаж, ихээхэн ашиг олж баяжсан хүмүүс байдаг.

Тэдэнд бас Сибирийн өргөн зах зээл, Оросын нөр их олон үндэстний зах зээл байна. Гэтэл манай Монголд баячууд төрөн гарсан уу? Гарсан. Үүнийг хэн хүнгүй мэднэ. Бид бүхэн зах зээлд ороод 16 жилийн нүүрийг үзэж байна. Монголчууд дэлхийн тэрбумтнуудын тоонд өөрийн Монгол хүний нэр байх юм бол ихээхэн гайхах байх. Манай улсын ДНБ -ийн жилийн хэмжээ нь гэхэд 1.8 тэрбум ам доллар байхад гээд л гайхна. Гэвч Монгол орны уудам их газар, газрын доорхи баялгаас долларын тэрбумтан төрөн гарах нь дамжиггүй. Энэ нь харин хэдийд бол. Айвенхоу Майнз компанийн Фрийдланд гэхэд Оюу толгойн орд газрын сургаар 3.2 тэрбум ам долларын хөрөнгөтэи болчихсон тэрбумтнуудын жагсаалтад харайлгаж явна гэж шуугилдсан. Монголчууд бид бүхэн 1990-ээд оны эхээр төгрөгиин саятанг ихэд сонирхдог бэйлаа. Энэ үед одоогийн УИХ-ын гишүүн, Буян компанийн захирал асан Б. Жаргалсайхан 200 сая төгрөгиин хөрөнгөтэи гэж хэвлэлд ярилцлага өгч байсан юм. 1990-ээд оны сүүл үеэс төгрөгийн тэрбумтанг сонирхох болов.

Энэ үед уул уурхайн салбараас төрөн гарсан одоогийн УИХ-ын гишүүн, Түлш эрчим хүчний сайд, Эрэл компанийн захирал асан Б. Эрдэнэбат тэрбумтан гэгдэж байв. Төгрөгиин тэрбумтан гэдэг нь хармаандаа нэг сая ам доллартай байна гэсэн үг л дээ.

Одоогоор ам долларын тэрбумтан Монголоос төрөн гарахад зах зээлийн нөхцөл нь бололцоог нь өгөхгүй юм. Монголын баячуудын хөрөнгийг үнэлэх боломж байхгүй бөгөөд сүүлийн үед УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод болгож байгаа нь хэн нь хамгийн их хөрөнгөтэй вэ гэдгийг тодорхойлох боломж гарч ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Батж. Батбаяр гэхэд 19 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэж хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байсан. 1990 -ээд оноос нэр цууд гарсан Монголын толгой баячууд өдгөө УИХ-ын гишүүн болчихоод явж байна. Зарим нь тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээгээрээ нэрд гарсан байхад зарим нь хувьцаа эзэмших замаар олон газарт өөрийн мэдлийн хөрөнгөө байршуулж түүнээсээ ашиг олж байна.

Монголчууд маань эрт үеэс хэн нь хэр зэрэг хөрөнгөтэй вэ гэдгээ өөр хоорондоо ярилцаж суудаг байсансан. Баячуудыг аман ярианд ангилсан тодорхойлолттой. Хур баян, хулгайгаар баяжсан баян, азтай баян, авгайгаар баяжсан баян, өвлөж баяжсан баян, шинэ баян, жинхэнэ чадлаараа баяжсан баян гээд л ярьж гарна даа. Харин одоо бол зах зээлд жинхэнэ хүч чадлаа үзэж байж гарсан баячууд хүмүүсийн сонирхлыг татаж байна. Монголын баячуудын түүхийг сонирхоход ихэвчлэн ганзагын бизнесээр эхлэж сүүлдээ өмч хувьчлалд оролцон үл хөдлөх хөрөнгөтэй болж баяжсан байх юм. Ийм баячууд нэлээдгүй бий. Тэдэнтэй ярьж суухад амьдралын агуу их туршлага, тэмцэл, хүч хөдөлмөр нэвт ханхалж байдаг. Дээр нь мөнгөний үнэ цэнийг ойлгодог, хүний хөдөлмөрийг ойлгодог, шударгадуу байдаг.

Гэтэл зарим нь эрх мэдлээ ашиглан төрийн өмчит газруудын төрийн мэдлийн хувьцааг тухайн байгууллагынх нь мөнгөөр худалдан авах замаар бүр амархан баяжсан жишээ ч бий. Ийм хүмүүс бол улс төрийн аргыг илүүтэй хэрэглэхийг амьдралын мөрдлөгө бол годог хүмүүс байдаг. Сүүлийн үед улс төр, мөнгө хоёр нэгзоосны хоёр тал болсон учир бизнесч нар улс төртэй хутгалдахаас өөрцгүй болж байгаа тал бий. Үүний шалтгаан нь манай улсын ядмаг зах зээлийн эдийн засаг буюу хэрэглээний зах зээлд байгаа аж. Жижиг зах зээлтэй учир хумигдмал байдаг, түүнээ дагаад төрийн байгууллагын зах зээл рүү хошуурч байна. Төрийн байгууллагын зах зээл гэдэг нь Засгийн газар, яам тамгын газар, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагаас аж ахуйн нэгж байгууллагуудад тендер зарлаж нийгмийн бараа, үйлчилгээг гүйцэтгүүлэхийг хэлж байгаа. Монголын баячуудын жагсаалтыг гаргах нь нэг талаас хэн нь нийгэмд юу хийж чадаж байгааг харуулах үзүүлэлт, нөгөө талаас ер нь ийм зах зээлтэй оронд хүн хэдий хэрийн хөрөнгө хуримтлуулж чаддаг юм гэдгийг харуулна. Танхимаас шалгаруулдаг ТОР-100 аж ахуйн нэгж гэсэн ангилал нь улс орондоо хэдий хэмжээний татвар төлсөн, хичнээн ажилтантай, байгаль, нийгмийн чиглэлээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэсэн нийгмийн үзүүлэлтийг илэрхийлж байгаа ч цаагуураа тухайн байгууллагын хөрөнгө, хүч чадлыг илэрхийлж байгаа юм.

Ер нь толгой баячуудын тоо, нэр усыг гаргана гэдэг цаад хүнийхээ юу хийж, яаж баяжиж байгааг харуулах учир цаад хүнийхээ нийгэмд гүйцэтгэсэн үүргийг бас тодруулж өгч байгаа юм. Баян байна гэдэг мөнгийг эргэлдүүлэх ухаан байна, дээр нь овсгоо самбаа, ур чадвар гээд олон талын хүчин зүйлийг тэнцвэржүүлэх, түүнээс ашиг гаргах чадвар билээ.

Барууны эдийн засагтай зах зээлд хэн хамгийн олон хүнийг юугаар татаж байна, түүндээ мөнгө төлүүлж байна, тэр баяжих ёстой гэсэн зарчим байдаг. Энэ нь улмаар тогтвортой үйл ажиллагаанд хүргэснээр Амжилт гэдэг ухагдахуунд хүргэдэг. Манай улсын баячуудын үйл ажиллагааны онцлогийг харахад МАА, газар тариалан, ноос ноолуур, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээс гэхэд архи, мөн уул уурхайн салбараас төрөн гарсан байх юм. Уламжлалт мал аж ахуйгаас гэхэд Алтан Мажиг, газар тариалангаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын тариалангийн компаниудын эзэд, ноос ноолуураас Б.Жаргалсайхан, архины үйлдвэрлэлээр Ноёд компанийн Ц. Буяндорж, уул уурхайгаас Б. Эрдэнэбат худалдааны чиглэлээр X. Баттулга гэх мэт. Монголдоо хөрөнгөөрөө алдаршсан эдгээр хүмүүс бүгд л тодорхой брендтэй юм.

Эдгээр хүмүүсээс илүү их хөрөнгөтэй, тэгсэн мөртлөө тун даруухан баячууд бас олон байна. Тэд бол даруухан, олны хараанаас хол байхыг эрмэлздэг, хийсэн бүтээснээ онгирч ярьдаггүй хүмүүс байх юм. Бид бүхэн баячуудынхаа жагсаалтыг гаргахад тодорхой шалгуур хэрэгтэй болох байх. Нэгдүгээрт, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн хэмжээ, хоёрдугаарт, гаргасан бүтээгдэхүүн нь зах зээлийн хэдэн хувийг эзлэж байгаа, гуравдугаарт, тухайн хүний зах зээлд олсон амжилт буюу ямар үйл ажиллагаа явуулсны үр дүнд хөрөнгөө хэдэн хувь өсгөж чадсан гэх үзүүлэлтийг гаргавал зүгээр санагдана.

Ер нь баячуудынхаа жагсаалтыг гаргасны үр дүн юу вэ гэвэл эрүүл нийгмийг бий болгохтой холбоотой байх. Тухайн улс хүн амынхаа хөрөнгө орлогыг бүртгэснээр авилгал, хээл хахуулиас ангид байлгахад бас нэг хөшүүрэг, арга байж болох юм. Манай улс баячуудынхаа албан ёсны жагсаалтыг гаргаагүй бөгөөд энэ үзүүлэлтийг гаргах цаг, үе нийгмийн нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй. Гэхдээ дэлхий нийт, улс орнууд гаргаж ирсэн түүхтэй, уламжлалтай юм. Хошигнож хэлбэл, сумын тэргүүн баян, ходоод баян гэж цоллохоос авахуулаад аймаг, хотын баян, Монгол Улсын тэргүүн баян гэж цоллуулахад хэн дургүй байх билээ. Манай ард түмэн баян хүнийг буянтай хүн гэж үздэг, ярьдаг.

Баялаг гэдэг хязгаарлагдмал бөгөөд аль нэгэн хүн нөгөөх хязгаарлагдмал, олддоггүй зүйлийг олноор нь олоод авчихсан байхад хэн хүнгүй бахархахаас өөр яах билээ дээ. Их мөнгөний ард мэдлэгийн болоод гүйлгээ ухаан байдаг гэлцдэг. Хүн хэдийчинээ их мөнгөтэй байна, тэр чинээгээрээ сэтгэдэг гэдэг. Тавхан төгрөгийг өдөржингөө ухандаж байж олдог, таван саяыг ганцхан гүйлгээ ухаанаар олох хоёрын хооронд отгэлгээ, мэдлэг, байр суурийн эрс тэс ялгаа оршиж байдаг. Монголчууд бид бүхэн ярьдаг. Тулга тойрсон ухаантай хүн гэж. Ийм хүнийг идэж уухаас илүүг гаргах ухаан байхгүй гэлцдэг.

Тэгэхээр буянтай баян гэдэг дор хаяж гэрээсээ хашааныхаа хэмжээнд, түүнээсээ сумынхаа хэмжээнд, тэгээд аймаг, хотын хэмжээнд бодож, өөрийнхөө амьдралын хэрэгцээг бүрэн хангаад дараа нь олон хүнийг ажлын байраар хангаж, амьдралыг нь авч явж чаддаг, түүнээсээ ашиг олж чаддаг хүнийг хэлэх байх. Манай үндэсний үйлдвэрлэгчид, бизнесч нараас дэлхийн хэмжээнд гарах, отгэх боломжбололцоо байна уу гэвэл байна. Глобальчлагдаж байгаа ертөнцөд хэн сэтгэж чадна, тэр дэлхийн баячуудтай эн зэрэгцэн алхах билээ.

Уул нь Монголчууд бид бүхэн бүгдээрээ баян байх учиртай улс.

Баян Монгол Улс гэж дэлхийд цоллуулахад ямар ч улс гайхахгүй. Нөгөө Орос, Хятадын дунд байдаг Чингис хааны эх орон уу гэж бодох байх. Энэ баян орноос дэлхийн хэмжээний тэрбумтан төрөн гарахад манай улсыг сурталчилаад зогсохгүй ядуу буурай орон гэсэн ойлголтыг өөрчлөх, мөн зах зээлийн эдийн засаг хөгжиж байгаа улс юм байна гэсэн дүгнэлтийг дэлхий нийтэд өгөх билээ.

Манай улсын тухайд хүнд үйлдвэр болон зам тээвэр, цахилгаан холбооны чиглэлээр үндэсний томоохон үйлдвэрлэгчид төрөн гараагүй байгаа нь томоохон баячууд төрөхийг хязгаарлаж байна. Гэвч зах зээлийн эдийн засгийн хөгжил, Монгол орны ресурс буюу баялгийн нөөц нь дэлхийд монгол тэрбумтан төрөн гарах үүд хаалга нь билээ. Харин хэн гэдэг аавын хүү энэ хаалгыг зөв зүйтэй онгойлгож гарах юм бол доо.

Бизннес таймс сонин 07 /501/

Б. Пүүжээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button