Бөглөөг нь малгайгаар архиа гоо бүсгүйгээр илэрхийлэх болов

Согтууруулах ундаа үйлдвэрлэгчид архины бөглөөгөө олон өнгийн малгайгаар орлуулж, архиа эмэгтэй загвар өмсөгчдөөр эрээ цээргүй илэрхийлж эхлэв, Үзэгчдийн сонирхол татдаг кино, нэвтрүүлгийн үеэр телевизийн дэлгэцийн доогуур урсдаг үгэн зарын ёс зүйн хэм хэмжээ бүр алдагдлаа.

2000 оны нэгдүгээр сарын 28-нд батлагдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар coгтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернат, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, эорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах зэрэг байдлаар сурталчлахыг хоригложээ. Мөн хуулийн 9.1 -д Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй гэж.

Дараахан нь, 2002 онд дээрх мэт харилцааг зохицуулахаар Зар сурталчилгааны хуулийг тусгайлан бас баталсан. Өдгөө энэ хуулийг зөрчсөн нийт үйлдлийн 90-ээд хувийг нь архи, согтууруулах ундааны реклам эзэлж байна. Гэтэл хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг 50-200 мянган төг-рөгөөр л торгодог. Инээд хүрмээр иймхэн хэмжээний торгууль тэдэнд жинхэнэ утгаараа шийтгэл бус, харин хууль зөрчөөд гэмгүй үлдэх боломж болон хувирчээ. Радио, телевизийн өргөн сувгийг ашиглан архиа баахан рекламдахын тулд тиймхэн мөнгө хаяхад юунд цааргалахаа, тэд.

Хууль бус сурталчил¬гааг нууцханаар, тэгсэн атлаа хэнд ч ойлгомжтой илэрхийлэх чадвараар нь өрсөлдүүлж, арга зальд чадамгайг нь менежер апбанд ажиллуулах жишиг тогтов. Рекламаа хүңд хүргэх аргаа улам нарийсгаж, дууны үг, клипэнд оруулах, баярын мэндчилгээ болгох ээрэг далд хэлбэрүүдийг ашиглах болов.

Баяр бүхний ширээн дээр

Баясан хөөрөх ЕРӨӨЛТЭЙ..,

Олонд хүндлэгдсэн дуучнаар дуулуулсан энэ үгийг аль ч талаас нь уншихад, сонсоход, бодоход амар мэнд суухын ерөөлийн дуу биш нь хэнд ч илэрхий. Cap шинээр чамин гоё монгол хувцас өмсөж, хадаг хоёр гардан барьсан сайхан бүсгүйчүүдээр Айл хотлоороо амар суухын ЕРӨӨЛ өргөе гэж хэлүүлсэн. Араас нь АПУ-гийн Ерөөл архины лото дэлгэц дүүрэн гардаг байсныг ч та лав мартаагүй биз. Ил цагаан зарлаагүй ийм далд рекламууд баяр ёслолын үеэр байнга цацагдцаг хэвшил тогтов.

Гэртээ амрахад зурагт, радиогоор нь, гудамжинд гарахад хана дүүрэн наасан плакат, зам дагасан самбар, ажил сургууль дээрээ ороход үг үсэгчлэн шагшсан танилцуулгад иргэдийн нүд, чих дасал боллоо. Сэрэл мэдрэхүй хүртэх мэдрэхүйг төрүүлдэг. Шинжлэх ухаанаар батлагдсан энэ аргументыг архи үйлдвэрлэгчид амьдралд бодит болгои, ард түмний сэтгэлгээн дээр тогпосоор байна… Яах вэ?

(Нийгмийн толь 064/156)

Л.МӨНХЗУЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button