Хэвлэл мэдээллийнхэн архи сурталчилбал олонд зарлагдана

Гэтэл Үндсэн хууль, бусад холбогдох хуулийг зөрчин байж олон нийтэд архи сурталчилснаараа хэвлэл мэдээллийнхэн хүний аюулгүй байдалд халдах гэмт үйлдлүүдийг дэвэргэхэд хувь нэмэр оруулж байна гэж Иргэдийн Алъяанс төв үзлээ. Хүн амын талаас илүу хувь нь ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдэж, шударга бус үйлдлүүд бүх шатанд тархсан нийгэмд олонх хүн сэтгэл эүйн дарамтанд амьдарч байна, Энэ байдал даамжирсаар архидах, биеэ үнэлэх зэргээр амьдралдаа уруудах бараан суурийг тавьж байна. Ийм байдлаас

гарахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор архи, согтууруулах ундааны далд сурталчилгаа, хүчирхийлэлтэй кино, уран сайхны болон баримтат нэвтрүүлэг, реклам, клип зэргийг явуулахаас сайн дураараа татгалзаж, улмаар Монгол Улсын зохих хуулиудыг дагаж мөрдөх, нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэхэд хамтран ажиллахыг Иргэдийн Алъяанс төв хэв¬лэл мэдээллийнхэнд уриаллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, ялангуяа телевизүүд энэ хүмүүнлэг уриаг хүлээн авна гэдэгт найдаж байгаагаа ч тэд илэрхийллээ. Мөн өнөөдрөөс эхлэн төлевизүүдийн эфир болон хэвлэлийн хуудсанд иргэний нийгмийн бай¬гууллагууд хяналт тавьж, илэрсэн зөрчлүүдийг бүртгэж аваад, шүүх хяналтын байгууллагуудад шилжүүлнэ гэнэ.

2002 онд батлагдсан Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Оюуны өмчийн газар хүлээдэг. Тус газрын хяналтын албаны дарга Д.Дэлгэрцоогийн мэдэгдсэнээр архи, тамхины хууль бус сурталчилгаа жилээс жилд өсен нэмэгдэж буйн зэрэгцээ далд хэлбэрт шилжиж, хамрах хүрээ нь ч өргөжиж байгаа аж. Энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 42 аж ахуйн нэгж архи, согтууруулах ундаа сурталчилсныг тэд илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Гэхдээ чухам ямар байгууллага хамгийн их хууль зөрчдөгийг ил тод зарлахыг хүссэнгүй, байгууллагын нэр хүнд гэх том түлхүүрээр мэдээллийн нээлттэй байдал гэгчийн хаалгыг дангинатал түгжиж орхив. Харин Ж.3анаа Бид бол нээлттэй зарлана гэлээ. Ямар байгууллага, хэзээ, ямар сувгаар, хэдэн удаагийн давтамжтайгаар архи, согтууруулах ундааны сурталчилгаа явуулж буйг нэг бүрчлэн бүртгэж, дээр өгүүлснээр түүнийгээ Оюуны өмчийн газар, бусад хяналтын байгууллагад хүргэнэ. Бас төвийн хэвлэлүүдэд нийтэлнэ. Нийгмийг хөтөлж явдаг сэтгүүлчид та бүхэнтэй хамтраад нэг ч гэсэн хууль хэрэгжүүлье л дээв гэж тэр эцэст нь хэлсэн.

Сайшаалтай нь, энэ уриалгыг нь Монголын ууган, отгон телөвизүүд дэмжихээ илэрхийлэв. Төрийн мэдлээс ангижирсан МҮОНРТ угаасаа реклам сурталчилгаа хийх ёсгүй болсон. Ах телевизийнхэн маань өөрсдөө ил далд рөкламдах бүү хэл архи, согтууруулах ундааны сурталчилгаатай дайн зарлаж байна. Тэд байгууллага дотроо архи, тамхины эерэг самбар хүртэл ажиллуулж эхэлсэн гэнэ. Харин отгонуудын нэг С1 телөвизийн гүйцэтгэх захирал Бен Моёл Манай хамт олон хуулийг хүндэтгэж үзнэ. Олон нийтийн байгууллагаас гаргаж бай¬гаа дээрх уриалгыг хүлээж авч байгаа эхний газар болсондоо баяртай байна. Гэхдээ бид эцсийих нь биш гэж найдаж байна галээ.

Дашрамд дурьдахад, далд сурталчилгаа зэрэг зарим ойлголт, нэр томъёог шинэчлэн тайлбарлах, илүү тодорхой болгох, хариуцлага тооцох тогтолцоог сайжруулах шаардлага бий учир ирэх хаврын чуулганаар Зар сурталчилгааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж бай¬гаа. Иргэд, олон нийтийн байгууллага хуульд саналаа хүргэх боломж нээлттэй бий.

(Нийгмийн толь 064/155)

М.Гэгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button