Бялдаржуулах иж бүрэн хэрэглэлээр шагнуулав

Энэ жилийн тэмцээн Цагдаа толгойн ойролцоо байрлах Аврах тусгай ангийн сургалтын полигонд явагдлаа. Есөн дүүргийн 10 гаруй аөрах ангийн 130 гаруй ажилтан уулын бартаат замаар өгсөх, уруудах, хорт хийнээс хамгаалах баг өмсч утаан дундуур мөлхөх, тэсрэх бөмбөг шидэх зэрэг олон саадтай зурвасыг туулж 10 орчим километр зайд уралдсан аж. Уг уралдаанд сүүлийн долоон жил тасралтгүй тэргүүлж буй гал унтраах 10 дугаар ангийн баг тамирчид 58 минутын амжилтаар алтан медаль, шилжин явах цом, бялдаржуулах танхимын иж бүрэн хэрэглэлээр шагнуулжээ. Дараагийн байранд Сонгино хайрхан дүүргийн гал унтраах 26 дугаар анги удаалж, Багахангай дүүргийн гал унтраах 80 дугаар анги гуравдугаар байрт шалгарсан байна.

(Нийгмийн толь 064/155)

Т.ГЭРЭЛЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button