Их барилга 2007 үзэсгэлэнг 30 мянган иргэн үзжээ

Үзэсгэлэнд 150 гаруй байгууллага, аж ахуйн нэгж хувь хүн оролцсон бөгөөд 30 мянган хүн үзэж сонирхжээ. Үзэсгэлэнгийн үеэр иргэдийн дунд судалгаа явуулсан байна. Судәлгаангаар Энэ үзэсгэлэнг жилд гурван удаа зохиох хэрэгтэй гэж иргэдийн 50 хувь нь үзжээ. Хаалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайдЖ.Наранцацралт идэвхтэй оролцсон байгууллага хувь хүмүүст батламж гардуулав. БатламжийгМиний байшин, Хаш-Зэндмэнэ, Дэрэн наран гэх зэрэг 30 гаруй байгууллага хүртэв. Үзэсгэлэн үргэлжлэх хугацаанд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах гэсэн иргэдийн хөл тасраагүй. Оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагууд ихээхэн хүч чармайлт гарган хүнд овор ихтэй гэлтгүй барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг танилцуулахаар авчирсан юм. Мишээл Экспо төвийн гадна талд хүртэл барилгын өндөр хүчин чадалтай техниктавигдсан байлаа. Харин үзэсгэлэнгийн танхимд барилгын шохой це-ментээс эхлээд жижиг цавуу хүртэл дэлгэгдсэн юм.

Үзэсгэлэн тарах үеэр барилгын материал ачих гэсэн машин эгнэж, нүсэр ачааг зөөх гэсэн хү-мүүсийн хөлд Мишээл Экспо дарагдсан. Мөи энэ үеэр 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 2007онд хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Хүн амыг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргаж буй 60 тэрбум төгрөгийн дунд хугацааны бондын санхүүжилтийн эх үүсвэрийн 60 хувиар улсын хэмжээнд 3592 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүний 1540 нь Улаанбаатар хотод баригдана. Эдгээр орон сууц 7-12 сард ашиглалтад орох ба бондын хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжигдэх учраас иргэдэд хөнгөлттэйгээр очих юм. Нэг ам. метр талбайн үнэ 300ам.доллараас хэтрүүлэхгүй гэж тооцсон аж. Орон сууцны урт хугацааны зээлд хамраг¬дах иргэн авах байрныхаа үнийн дүнгийн 20-30 хувийг төлсөн байх шаардлагатай. Энэхүү урьдчилгаа нь зээлдэгчийн хүлээсэн үүргээ биел үүлэх баталгаа болох юм.

Үүнээс гадна 2007 онд Орон сууцны санхүүжил¬тийн корпораци бондын хөрөнгийн санхүүжилтийн эх үүсвэрээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8,4 тэрбум төгрөгийн барилга угсралт, шугам сүлжээ, зурагтөслийн ажил хийнэ. Баянзүрх дүүргийн XII хороо Чулуут овоод энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Баянзүрх дүүргийн XIҮ хороололд гэр хорооллыг дахин төлөвлөж иргэдийн оролцоотойгоор орон сууцны хороолол барих ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг хийгдэх ажил удахгүй эхлэх гэнэ.

Мөн БНХАУ-ын барилгын Рюминг групптэй 5000 айлын, Монгол-Солонгосын хамтарсан NSK interna¬tional ХХК-тай 5000 айлын орон сууц бүхий иж бүрэн хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан.

БНСУ, Орос, Турк, БНХАУ-ын ижил төстэй байгууллагуудын ажилтай танилцан хамтран ажиллах чиглэл тогтоосон. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын шинэ материал, технологи, үр ашигтай найдвартай хэсэгчилсэн инженерийн хангамж, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах гэнэ.

(Нийгмийн толь 064/156)

Н.Түвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button