Монголчуудад кино хэрэгтэй, гэвч…

Ардын хувьсгалын эхэн үед буюу арав гаруй жилийн хугацаанд байлдан олж авсан эрх чөлөөгөө олонд таниулах нь хамгийн эн тэргүүний ажил байв. Монгол киноны алтан сан хөмрөгт хамгийн анхны бүтээл болох Норжмаагийн зам хүндтэй байр суурь эзэлдэг. Хөгжлийн эхэн үед сурталчилгааны кинонууд багагүй бүтээгдсан нь тухайн цаг үедээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байжээ. Өнгөрсөн зууны 1940-өөд оны эхэн үед анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох Цогт тайж-ийг бүтээсэн. Тухайн цаг үеийн зайлшгүй шаардлагаар Монгол, Зөвлөлтийн уран бүтээлчдийн уран сайхны аргаар бүтээсэн кино юм. Тэгвэл өнөөдөр бидний амьдарч буй нийгэм, цаг хугацаа ийм киноны эрэлд мордсон гэхэд хилсдэхгүй. Манай орон шиг хязгаарлагдмал зәх зээлтэй орчинд кино бүтээж ашиг олох гэдэг нь далайгаас жараахай шүүрдэх мэт. Бидний энэ мэт хэмжээт эрх чөлөөг өнөөдөр гадныхән нөхөхөөр ханцуй шамлан орж ирлээ. Хэдэн жилийн өмнө Америкийн Холливудын од Сти-вен Сигал Чингис хааны тухай кино хийх болсноо зарлан Улаанбаатар-т буудаллаад буцсан. Нэр хүндтэй жүжигчин, бэл хөрөнгөтэй хүн гэдгээр нь том багагүй толгой бөхийлгөн гүйсэн. Адаг сүүлд нь кино ч үгүй, юу ч үгүй хоцорч билээ.

Үүний дараа япончууд их хааны нэрээр кинохийгээдбуцлаа. Гэхдээ тэдний бизнесийн зорилго нь бусдаас арай өөр байсан. Чингис хааны тухай хамгийн их өртөгөөр бүтсэн, Монголын хүн амын нэг хувь нь оролцсон гээд дурьдаад байвал энэ кинонд олон юм бий. Тэр дундаас хамгийн гол онцлог нь ки¬нонд өгсөн япончуудын нэр юм. Бөртэ чоно- Чингис хаан. Дэлхийн олон оронд өмнө бүтээгдсэн их хааны тухай кино бүрт Чингис нэр орсон байдаг. Энэ нэр өнөө¬дөр магадгүй дэлхийн хамгийн шилдэг брэнд гэхэд буруудсан болохгүй. Харин япончууд Бөртэ чоно хэмээн нэрлэжээ. Тэдэнтэй хамт ажиллаж байсан монголчууд Бөртэ чоно нэрээр дэлхийг байлдан дагуулахгүй, Чингис гэдэг нэр заавал орж байж сая олны анхаарлыг татна хэмээн ухуулжээ.

Гэлээ ч бүтээсэн кино нь бидний сэтгэлд төдийлөн эс нийцэв. Энэ кино насанд хүрсэн монгол хүний ой тоонд төдийлөн буусангүй. Бидэнд бууж буй кино бол өөр. Ахмад, алтан үеийнхнээс ардчилсан нийгмийн өмнөх кинонууд амьдралтай байж. Яагаад гэхээр тэд монгол ухаанаар сэтгэж, тоглосон. Тиймдээ ч өнөөг хүртэл бидний сэтгэлд ойр байдаг. Ахмад, дунд үеийнхэн Зэрэг нэмэхийн өмнө, Хатанбаатар киног илүүтэй хүлээн авна. Харин шинэ цаг үеийн кинонд төдийлөн сэтгэл ханамжтай биш. Арга ч үгүй биз, сүүлийн үеийн кинонд нүцгэн хүүхэн, учир утгагүй аллага, тоолж барашгүй мөнгийг хамгийн амархан олох аргыг үзүүлдэг. Үүнийгээ үзэгчдийн тархинд ортол сурталчилах нь бүр энүүхэнд. Хамгийн сүүлийн жишээ гэхэд нээлтээ хийгээд тун удаагүй байгаа Тоглоомын донтон кино юм. Сурталчилгаанаас нь харахад мерийтэй тоглодог хэдэн залуу, хүн алж, юу ч хийхээс буцахгүй хүн тоглоом болсон аж. Бодит амьдрал дээр өнгөрсөн долоо хоногт барьцаалан зээлдүүлэх газрын эзний хоолойг нь хэрчин хөнөөсөн хоёр алуурчин тоглоомонд улайраад энэ хэргийг хийчихлээ гээд сууж байна. Киноны уран бүтээлчид хүн алах аргыг зааж өгөөгүй ч тоглоомын дон, мөнгө олох замыг нь заасан юм биш үү. За ялгаагүй дээ, Холливудын кино ч тэр. Хүний хүзүүг хуга мушгихыг яруу тодоор харуулна. Ямар сайндаа азийн киноны зодооны гол хэрэгсэлүүдииг захын хүүхэд дуурайлган хийсэн байхав дээ. Энэ бүгдээс харахад, нийгэм өөрчлөгдсөний хар гайгаар өнөөдөр манайд киноны тухай ойлголт дэндүү бүрхэг болж, түүний хэрээр нэр хүндгүй болжээ. Бодлого, чиглэлийг нь тодорхойлдог газар гэж алга. Хэнд мөнгө байна, түүнд эрх, мэдэл албан тушаал бий гэдэг шиг дуртай нь захын нэг камераар бүтэн уран сайхны кино хийнэ. Үүнийг хянах, шалгах газар, албан тушаалтан үгүй байна. Тиймээс гадныхан дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа бус уу. Яаж монголчуудын Чингис гэдэг нэрийг мөнгө болгох вэ гэж боддогоос үнэндээ их хааныг минь хүлээн зөвшөөрсөндөө биш байх. Ядаж л Чингис нэрийг хэрэглэхэд нь төлбөр авдаг байх сан даа.

(Нийгмийн толь 064/156)

М.Дөлгөөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button