Ганцхан онгоцтой МИАТ гадаадын нислэгийнхээ ачааллыг дийлэхээ болжээ

Бээжингийн тэсалбар олдох арга байна уу, дуусчихаж. МИАТ-д танил байвал аргалж байгаад ганц тасалбар олоод өгөөч… гэсэн онгоцны тасалбарын эрэлд мордсон хүмүүсийн ийм нэгэн яриа энд тэндгүй тэнүүлчилж явна. Энэ тухай сонирхон МИАТ-ийн тасалбар түгээгүүрээр орлоо. Дугаарлан зогссоор ашгүй нэг ээлж ирэв.

-Би Бээжингийн хамгийн ойрын нислэгийн тасалбар авах гэсэн юм. Бий юү?

-Нэг хүний тасалбар уу?

-Тийм. Нэг талынх шүү.

-Үйлчлэгч компьютерээс нэлээд удаан шүүсний эцэст Хамгийн ойрын нислэг нь энэ сарын 26-нд байна.

-Түүнээс наана байхгүй юу. Надад 26-наас өмнө нисэх хэрэг байгаа юм л даа?

-Байхгүй, өмнөх өдрүүдийн нислэг дуусчихсан байна. Харин энэ сарын 26-наас хойш бол чөлөөтэй байна гэсэн хэриултыг өглөө. Яагаад Бээжингийн нислэгийн тасалбар ингэж ховордсоныг түгээгчээс лавлахад сайн мэдэхгүй гэнэ.

Харин Air china -гийнханд маргаашийн 212 ам.долларын үнэтэй нислэгийн тасалбар бий аж. Гэхдээ МИАТ-ийн онгоцоор нисвэл хоёр талдаа нийлээд 330 ам.доллар төлнө. Тэгэхээр Air china-гийн тасалбар МИАТ-ээс арай үнэтэй болохоор тэсалбар нь үлдсэн хэрэг. Энэ талаар албаны эх сурвалжэас лавлахад дараах хариултыг өгч байна. МИАТ компани өмнө нь Бээжин рүү долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлддэг байсан бол одоо гурав болсон аж. Нөгөөтэйгүүр өмнө нь 250 гаруй хүний суудалтай томоохон онгоцоор үйлчилж байсан бол одоо 161 хүний суудэлтай Боинг-оор үйлчипж байгаа аж. Энэ мэтээс болоод ачаалал ихэсч тасалбар хайгсдын эрэлт тэр хэмжээгээр нэмэгджээ. Тиймээс Бээжингийн нислэгийн тасалбар хаданд гарсан аж. Үүнийг дагаад хэл ам дагуулсан худал үнэн нь мэдэгдэхгүй яриа олон гарч ирсэн гэнэ.

Тэдгээрийн нэг нь дамын тасалбар. МИАТ-ийн Бээжингийн нислэгийн тасалбарыг урьдчилж аваад үнэ хүргэж зардаг болсон. Эсвэл өөрсдөө авахаар очихоор байхгүй гэх ч, танил талаараа асуулгахад байдаг гэдгийг МИАТ тасалбарын түгээгүүрээр үйлчлүүлж буй хүмүүс хэлж байлаа.

Үүнийг ямар ч үндэслэлгүй зүйл гэж албаны хүмүүс няцааж байна. Учир нь нислэгийн тасалбарыг тухайн хүний бичиг баримтыг үндэслэн олгодог учраас буцаах эсвэл өөр хүнд шилжүүлэх болбол заавэл МИАТ компаниас зөвшөөрөл авдаг гэнэ. Онцын шаардлагагүй п бол зөвшөөрлийг хүссэн болгонд нь өгөөд байдаггүй гэдгийг ч тэд мөн нэмж хэллээ.

Тиймээс ямар нэгэн байдлаар дамлах, ар өврийн хаалга хэрэглээд тасалбар нь олдохгүй байгаа бус МИАТ компани цорын ганц онгоцоо бүх чиглэлд нисгэж байгаа учраас ачааллаа дийлэхгүй ийм байдалд орсон бололтой.

Ардын эрх сонин 53 585/

Л. Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button