ТӨХ-ноос ямар ч хамааралгүй болсон

Үл бүтэх этгээд хумсалж орхисон олон тэрбум төгрөгийн алдагдлаасаа болж анхаарал татаж буй Хадгаламжиин банк төрийн мэдлийнх үү, хувийнхуу гэдэг дээр зарим хүн будилуулж байгаа гэнэ. Тиймээс энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас тодрууллаа.

-Хадгаламжиин банкийг өнгөрсөн онд оросууд худалдаж авсан. Тэд Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээнийхээ дагуу тооцоогоо хэзээ хийж дуусгасан бэ?

-Братскийн ардын банк Төрийн өмчийн хороотой хийсэн гэрээнийхээ дагуу аль хэдийнэ тооцоогоо дуусгасэн. Өнгөрсөн онд Хадгаламжиин банкийг хувьд шилжүүлсэн байгэа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20 хүртэл Хадгаламжийн банк төрийн мэдлийн байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сэрын 20-нд ОХУ-ын Братскийн ардын банк 23.8 сая ам.долларыг Төрийн өмчийн хорооны дансанд шилжүүлснээр Хадгаламжийн банкийг өмчлөх эрхтэй болсон гэсэн үг.

-Хадгаламжийн банкнаас дутсан мөнгийг яаж шийдвэрлэхээр болсон бэ?

-Энэ талаар ямар нэгэн зүйл одоогоор шийдвэрлээгүй байна. Тиймээс тодорхой хариулт өгөх боломжгүй.

Ардын эрх сонин 53 /585/

Ж.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button