Асгат хк-ийн хувьцаа эзэмшигчид асуудал үүсгэхээр байна

АсгатХК цэргийн баяраар 15 нас хүрчээ. Байгальд цэврээрээ байх нь ховор, зөвхөн Монголд л байдаг гэх Асгатын мөнгөний ордыг тойрсон дуулианы дундуур АсгатХК-ийн өмч болон хувьцааны асуудал шуугиан тарьж мэдэхээр байна. Учир нь энэ сарын 14-ний өдөр Асгат ХК-ийн 49 хувийн эзэмшигчид Баян-Өлгий аймагт хуралджээ. Тэд байгуулагдсанаасаа хойш анх удаа буюу 15 жилийн дараа хуралдсан нь энэ аж. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Муратаас тодрууллаа.

-Асгатын мөнгөний ордыг тойрон баахан шуугилаа. Асуудал намжаагүй бололтой. Асгат ХК-ийн 49 хувийг эзэмшигчдийн хүсч байгаа зүйл юу юм бол?

-Асгатын уурхэйг улс орны эдийн засэгт нөлөөтэй гэж яриад 16 жил болж байна. Тэглээ гээд эдийг хүртэл нэг ч асуудал шийдэгдсэнгуй. Ордын хувьд бол маш баялаг, цэвэр мөнгөний хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог. Улстөржих хандлага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж Асгатын мөнгөний ордын асуудал ойлгомжгүй байдалд байсаар ирсэн. 1992 онд байгуулагдсан Асгат ХК-ийн 49 хувийг эзэмшиж буй хувьцэа эзэмшигчдээс асуулгүйгээр төр өөрийн 51 хувийг Монголрос-цветмет-д бэлэглэсэн. Олон хувьцаа эзэмшигдийн эзэмшлийн хувьцааны тэн хагасыг төр зүгээр л өгчихсөн гэсэн үг. Түүнээс хойш 15 жип өнгөрлөө. Ямар ч ажил хийсэнгүй. Асгатыг сонирхож байгаа албан тушаалтнууд энэ нөхцөп байдлыг ойлгохгүй л яваад байх шиг байна. Асгат дөрвөн лицензээс бүрддэг юм. Тэдгээрийг Монголросцветмет-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин Асгат ХК-ийн нэр дээр юу ч байхгүй. Хэрэв энэ маргаан дэгдээд хувьцаа эзэмшигчид шүүхэд хандэх болбол асуудал яаж шийдэгдэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Асгатын өмчийн харьяаллын асуудлыг тодорхой болгох ёстой. Төрийн өмчийн хороо. Санхүүгийн аохицуулах хороо Асгат ХК-ийн хурлыг хийлгэж, энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж маргаангүй болгох учиртай. Хувьцаа эзэмшигчдэд өмчийг нь буцаан өгсний дэраа гаднын хөрөнгө оруулагчидтай ярих ёстой. Одоохондоо өмчийн эээн тодорхойгүй, будилаантай байгаа нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчидтэй ярих ёсгүй.

-Асгатын мөнгөний ордын талаар Засгийн газрын гаргасан шийдвэрийг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Полиметалл бол том компани. Энэ чиглэлээр туршлагатай, хөрөнгө оруулах санхүүгийн чадалтай. Гагцхүү Монгол росцветмет-тэй биш Зэсгийн газартай ярих ёстой. Өмчийн асуудал шийдэгдээгүй байхад яаж гэрээ хийх юм.

-Гэхдээ Засгийн газраас Полиметаллмын хувьд нааштай бус шийдвэр гаргасан байгаа шүү дээ?

-Засгийн газраас үгүйсгэсэн шийдвэр гаргасан ч тухайн үед упстөрчдийн янз бүрийн сонирхол байсан юм шиг байгаа юм. Гэвч тэр бүхэн нь явцгүй.

-Полиметалл манай парламентад хандаж, улмаар УИХ-ын даргад шахалт үзүүлсэн гэх мэдээлэл ч байна лээ?

-Тэдний хувьд УИХ-д хэидаад, янз бүрийн тулган шаардалт хийх эрх байхгүй. Үүнийг Монгол Улсын Засгийн газар өөрөө шийдэх асуудал. Заавал бидэнтэй гэрээ байгуул гэж шаардах эрх тэдэнд байхгүй. Өмчийн асуудлыг шийдсэний дараа шалгаруулалт уралдаан зарлах ёстой. Уралдааныг улс эх орны эдийн засаг, ард түмний аж амьдралд хэрэгтэй байдлаар хийх учиртай.

-Өмчийн асуудлыг шийдсэний дараа л гзх юм. Чухам яаж шийдэх ёстой юм бэ?

-Хурлаараа л ярих асуудал. Аймгийн төвд бопсон хувьцаа эзэмшигчдийн хуралд Төрийн өмчийн хороо төлөөлөгчөө оролцуулаагүй юм билээ. Албан ёсоор хандсан боловч төлөөллөө ирүүлээгүй гэсэн. Төрийн өмчийн хороо энэ асуудалд хариуцлагагүй хандаж байна уу. Төлөөллөө явуулаагүй нь ойлгомжгүй байна, Ер нь Асгатын асуудлаар Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн Ерөнхий сайдад асуулга тавиад байгаа. Хаврын чуулганаар хариултыг нь сонсох байх.

-Хувьцаа эзэмшигчдийн хурал тэгээд болсон уу. Болсон бол асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бол?

-Төрийн төлөөлөл оролцохгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн учраас ирц бүрдэлгүй хойшилсон байна. Гэхдээ хувьцаа эзэмшигчид хангалттай ирцтэй байсан. Хуулийн дагуу дахин хуралдах ёстой. Энэ сарын 28-нд хуралдахаар болсон юм байна.

-Дараагийн хурлаар тэгээд асуудлыг шийдэж чадах уу?

-Хуулиараа бол төрийн өмчийн төлөөлөл оролцохгүй байсан ч хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөөрөө шийдээд явчих бололцоотой юм. Эрхэм гишүүн ингэж ярьж бэйна. Харин Баян-Өлгий аймаг руу утас цохиж, зарим хувьцаа эзэмшигчтэй холбогдлоо. Тэдний ярьж байгаагаас үзвэл хувьцаа эзэмшигчдийн дараагийн хурлаар орд газрын дөрвөн лицензийг Асгат ХК-ийн мэдэлд шилжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх асуудлыг ХК-ийн Төлөөлөн удирдэх зөвлөлд үүрэг болгосон шийдвэр гаргахаар төлөвлөсөн бололтой байнэ. Дэлхийд гайхагдсан, найман тэрбум гаруй ам.долларын нөөцтэй Асгатын мөнгөний орд хит болох цагаар 49 хувийг эзэмшигчид нь ийнхүү бойкот хийж, Засгийн газрыг ээлжит нэгэн дарамтад оруулж мэдэхээр болжээ.

Ардын эрх сонин 53 /585/

Т.Мөнхтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button