Нар хиртэлт хүний биед сөрөг нөлөөтэй юу

Өчигдөр 09.28-11.32 цагийн хооронд нар хагас хиртлээ. Нар хиртэхийг манай ард

түмэн муузүйл, хүнии биед мат муугаар нөлөөлдөг хэмээн түмпэн сав нүдэж, нохой гаслуулах ёстой гэх мэтээр элдэв дом хийдэг. Тиймээс энэ талаар салбар салбарын холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Д.Туяа (Клиникийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч)

Энэ бол нар өвдөж байна гэсэн үг

-Нар хиртэх нь хүний биед сөргөөр нөлөөлдөг гэсэн яриа байдаг. Үнэн

үү?

-Дээр үеийн сэтгэхүйгээр л хүмүүс тэгж бодоод байдаг юм. Түүнээс анагаах ухааны үүднээс бол нар хиртлээ гээд хүний биед муугаар нөлөөлөх зүйл байхгүй гэж хэлж болно.

-Ийм үед хүмүүсийн даралт ихэссэн, зүрх өвдсөн тохиолдол олон байдаг юм билээ?

-Энэ бол тухайн хүнээс л шалтгаалж байгаа хэрэгл дээ. Амьтан, ургамал, хүн гээд ер нь дэлхий дээрх бүх зүйл их, бага хэмжээгээр өвчилдөг. Тэгээд мэдээж хэсэг хугацааны дараа эдгэдэг шүү дээ. Нар хиртэлт гэдэг нь нар өвдлөө л гэсэн үг. Манайхан байгаль дэлхийгээ дагаж биеийн байдал өөрчлөгддөг онцлогтой ард түмэн. Тэр дундаа хөгшчүүл. Нар хиртэлт болж байгаа үед даралт ихэсч, зүрх өвдөнө гэдэг бол ту¬хайн хүн байгалийн түр зуурын өерчлөлтийг дагаж байна л гэсэн үг.

-Тэгэхээр сэтгэлээрээ өвдөж байна гэж ойлгож болох уу?

-Бараг тийм дээ. Манайхны ихэнх нь нар хиртэлт бол муу, хүний биед сөрөг нөлөөтэй гэсэн тогтсон сэтгэхүйтэй. Үүнийгээ дагаад л бие нь эвгүйрхдэг тал бий. Эдгэшгүй өвчтэй хүнд оношийг хэлэхээр л өвдөөд эхэлдэгтэй ялгаагүй байхгүй юу. Тэрнээс нар хиртэлт хүний биед тэгж тэгж сөргөөр нөлөөлдөг гээд батлаад гаргаад ирсэн зүйл одоо болтол байхгүй л байна шүү дээ.

А.Батцэнгэл Гандантэгчинлэн хийдийн Шашны сургуулийгбагш, гэвш

Нар хиртлээ гээд түмпэн сав нүдэж, нохой гаслуулах ямар ч шаардлага байхгүй

-Нар хиртэхийг шашны талаас яг юу гэж үздэг юм бэ?

-Энэ бол од эрхэсийн байрлалд өөрчлөлт гардагтай холбоотой зүйл. Үүнийг зурхай, одон орон талаас нь шашин судалдаг.

-Хүний биед сөргөөр нөлөөлдөг гэсэн яриа байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Од эрхэсийн өөрчлөлтөөс хүний биөд тодорхой хэмжээний сөрөг нөлөө ирдэг. Яагаад сөрөг нөлөө ирж байна вэ гэхээр од эрхэс хийгээд хүмүүс хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг юм. Ийм сөрөг нөлөөг эерэг болгохын тулд лам нар болон хүмүүс өөрсдөө элдэв зан үйл хийдэг л дээ.

-Түмпэн сав нүдэх, нохой гаслуулах гэх мэт үү?

-Ард түмний хийгээд байдаг дээрх хоёр зан үйл бол ямар ч шаардлагагүй зүйл. Хэн, хэзээ ийм зүйл сэтгэснийг бүү мэд. Харин нар хиртсэн өдөр зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буян хийх хэрэгтэй. Биеэрээ болоод сэтгэлээ¬рээ. Ингэж л нар ирж буй сөрөг нөлөөллийг хүн өөрөө эерэг болгож чадна. Тиймээс ч манай сургуулийн оюутнууд өнөөдөр Бурхан багш манай дэлхийд залраад айлдсан олон сургаалийн дээжүүдийг нэгтгэсэн Ганжуур судрыг Монголынхоо нийт ард түмний төлөө хурсан юм.

Б.Бэхтөр ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал

Нарны хагас хиртэлт бараг ач холбогдолгүй

-Нар хиртэлтийг шинжлэх ухааны талаас юу гэж тай лбарладаг вэ?

-Нар, cap хиртэлт гэдэг бол дэлхий энэ гуравын хэрхэн байрлахаас шалтгаалж үүсдэг зүйл дээ. Товчхондоо бол дэлхий, нар хоёрын хооронд cap орж байна л гэсэн үг. Cap бол дэлхийг, дэлхий бол нарыг тойроод эргэж байгаа хавтан. Энэ хоёр нь хоорондоо таван градус, өсөн минутын өнцөг байгуулдаг. Ийм өнцөгтэй учраас байнга хиртэлт болоод байдаггүй юм.

-Нар хиртэлт хүний биед муу гээд байгаа талаар та ямар бодолтой байна?

-Энэ бол наран дээр тодорхой хэмжээний тэсрэлт болдогтой холбоотой. Ямар хэмжээний тэсрэлт болохоос хүний биөд хэр нөлөөлөх вэ гэдэг нь өөр байдаг юм. Их тэсрэлт боллоо гэхэд нарнаас их хэмжээний цэнэгжсэн ионы урсгал дэлхий рүү ирдзг. Ийм тохиолдолд л хүний биед муугаар нөлөөлнө. Бусад тохиолдолд бол зүгээр. Өнөөдрийн нар хиртэлтэд тэсрэлт маш бага хэмжээтэй явагдсан. Тиймээс хүний биөд муугаар нөлөөлөх зүйлгүй гэсэн үг.

-Энэ удаагийн нар хиртэлтийг танай байгууллага уулан дээр гарч ажиглаж, зургийг нь авна гэж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Тийм ээ. Гарч ажигласан. Гэхдээ одоо ийм тийм байсан гэж хэлэхэд хэцүү л дээ. Удаан хугацаанд нарийн судалгаа хийх хэрэгтэй байдаг юм. Ер нь бол хагас хиртэлт тийм ч ач холбогдолтой байдаггүй.

(Нийгмийн толь 064/156)

Б.ШИГТГЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button