Оюутнууд дадлага хийхийн тулд өдөрг 500 төгрөг төлдөг

Ямар нэгэн их, дээд сургууль төгсөөгүй л бол өнөөдөр ажил олдоно гэдэг төвөгтэй. Үүний хэрээр их, дээд сургуулийн тоо нэмэгдсэн гэхдээ тэдний эцсийн зорилго чанартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх. Ямар ч улсад дээд зэргийн мэргэжилтэн бэлтгэхэд дан ганц онол учир дутагдалтай гэж үздэг. Харин практик дээр ногоотой шөл амсаж байж л сая нэг тэрхүү мэргэж¬лийн зах зухаас мэдрэх болно.

Манайд сүүлийн үед ихэвчлэн практик голлосон сургалтууд бий болжээ. Оюутнуудыг нэгдүгээр курсээс нь эхлэн дадлагад гаргаж, танилцах дадлага хийлгэдэг. Энэ нь оюутнуудад мэргэжлийн салбартаа өөрийгөө нээх өргөн боломж олгож байгаа хэрэг. Учир нь тухайн оюутан дадлага хийх явцдаа ажлын байраа олох, тэндээ үлдэн ажиллах, цаашлаад ажлын талбар дээр гарахдаа бэлтгэгддэг.

Хэдхэн жилийн өмнө их, дээд сургууль төгсч буй ирээдүйн мэргэжилтнүүд юу ч мэддэггүй, мэдлэг чадвар сул, шаардлага хангахгүй байна гэхчлэн гологдож байсан. Харин өнөөдөр энэ тал дээр мэргэжилтнүүдийн байр суурь арай л өөр болжээ.

Гэхдээ санасны зоргоор бүтчих ажил бас биш юм. Оюутнуудыг дуртайяа дад¬лагад авчих албан байгууллага, компани тэр бүр олддоггүй. Ер нь дадлага хийх газрыг төлбөртэй, цалинтай гэж ангилж болохуйц. Дад¬лага хийхийн тулд тухайн байгууллагад ямар нэгэн төлбөр өгч байвал төлбөртэй дадлага. Манайд иймэрхүү газар цөөнгүй бий. Бид танай оюутныг сургаж өгч байгаа болохоор мөнгө төлөх ёстой гэсэн зарчим тэнд үйлчилдэг. Тухайлбал, сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг авч үзье. Тэднээс дадлага хийсний төлбөр авдаг байгууллага бол Монголын олон нийтийн радио телевиз. Тус байгууллагад дадлага хийхдээ өдрийн 500 төгрөгөөр бодож, хураамж авдаг. Уг нь боловсролын хуульд дадлагыг төлбөртэй хийх болбол тухайн их, дээд сур¬гууль хариуцна гэсэн заалт бий. Гэтэл манайд энэ хууль тэр бүр биелэлээ олдоггүй. Дадлагын төлбөрийг сургуулиас нь өгдөг газар МУИС, МБИС зэрэг хуруу дарам цөөн. Хувийн сургуулиуд мөнгө өгнө гэж огтхон бай¬даггүй гэнэ.

Хэдийгээр дадлага хийж байгаа боловч мэргэжлийн сэтгүүлчийн адил хийсэн бүтээлийнхээ хөлсийг ол¬гож, цалинжуулдаг газар ч бас цөөнгүй. Тухайлбал, Өнөөдөр, Нийгмийн толь сонин, MN-25 телевиз. Мөн төлбөр ч авдаггүй, цалин ч өгдөггүй газар байдаг. Тэд оюутан ирээд дад¬лага хийнэ үү, үгүй юү огтхон ч хамаагүй мэт ханддаг. Түүнчлэн оюутан авах дургүй албан байгууллага ч бий. Дадлага хийхээр ирсэн оюутныг Чи юугаа чаддаг юм. Чамд манайд хийх юм

байхгүй. Манайх тэглээ ч оюутан зэргийн хүн ажиллуулаад байдаг газар биш гэхчлэн хөөгөөд гаргачихдаг ажээ. Мэдээж дутагдал хэн хэндээ байдаг л байх. Ирээдүйн боловсон хүчиндээ хэд гурван юм заагаад өгөх тэгтлээ хэцүү биш л баймаар.

Оюутнуудад ч бас сул, дутагдалтай тзл бий. Дад¬лага хийхээр оччихоод гурав ч хонолгүй шантарч, хэл сураггүй хаяж явах, эсвэл өгсөн үүрэг даалгаврыг үл хайхран хэнэггүй байсаар дадлагын хугацаа дуусахад удирдамжаа бөглүүлэхээр ирж, хүний дургүй хүргэх. Энэ нь эргээд дараагийн дадлага хийхээр ирсэн нэгнийгээ хэлмэгдүүлдэг гэдгийг оюутнууд санахад ил үүдэхгүй л болов уу.

(Нийгмийн толь 064/156)

Л.Нинжсэмжид

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button