Тэрбумтнууд 173 хүнээр нэмэгдэв

АБРАМОВИЧИЙН АРААС

Энэ жилийн жагсаалтад 53 орос хүн оржээ. Орос тэрбумтнуудын жагсаалтыг өмнөхийн адил Чукоткийн амбан захирагч Роман Абрамович тэргүүлсээр байна. Оросын Финансы(Санхүү) сэтгүүл Базовый элемент (Үндсэн элемент) компанийн эзэн Олег Дерипаска-г Оросын хамгийн баянаар нэрлэн түүний хөрөнгийг 21,2 тэрбум ам.доллар гээд багагүй шуугиан дэгдээж байлаа. Америкийн шинжээчид түүний хөрөнгийг бараг хоёр дахин бага гэж дүгнэн орос баячуудын эхний гуравт ч оруулсангүй.

Өнгөрсөн жилийн дүнгээр Оросын 53 тэрбумтан нэрлэгдэж байсан нь өмнөх жилийнхээсээ 19 хүнээр их байв. Орос тэрбумтнуудын хөрөнгийн нийлбэр нь 286 тэрбум ам.долларын хэмжээнд хүрч дэлхийн тэрбумтнуудын 20-д оржээ. Абрамовичийн хөрөн¬гийг 18,7 тэрбум доллар гэж Форбес үнэлэн түүнийг баячуудын жагсаалтын 16-д бичсэн байв. Дэлхийн тэргүүлэх 100 баяны дунд 13 орос шинээр орсон байна. Жагсаалтад бичигдсэн цорын ганц орос эмэгтэй нь Москва хотын захирагчийн эхнэр Интека компанийн тэргүүн Елена Батурина болов. Түүний хөрөнгийг 3,1 тэрбум гээд жагсаалтын 279-д оруулжээ.

Оросын тэрбумтнуудын то өсч байгаа нь дэлхийн түүхий, эд барааны зах зээл өссөнтэй холбоотой гэж уг сэтгүүл дүгнэв. Эдийн засгийн бусад салбарын өсөлт нь Оросын тэрбумтнуудын тоог нэмэгдүүлнэ гэж сэтгүүлийн эрхлэгч Стив Форбс хэлжээ. Оросын тэрбумтнуудын дундаж нас нь 46 бол дэлхийнх хэмжээнд энэ үзүүлэлт 62 байна. Статистикийн мэдэзгээр энэ жилд тэрбумтнууд хоёр насаар залуужсан ажээ.

Аврамовичийн дараа жагсаалтад Нафта-Москва компанийн Сулейман Керимов (14,4 тэрбум, 35-рт), Новолипецкийн металлургийн үйлдвэрийн эзэн Лисин (14,3 тэрбум, 36), Норильский никель компанийн хамтран эзэмшигч Михаил Прохоров ба Интеррос компанийн тэргүүн Владимир Потанин нар (тус бүр 13,3 тэрбумтайгаар 38, 37), Русал ко-эзэн Олег Дерипаска (13,3 тэрбум, 40), Альфабанк-н удирдагч Михаил Фридман (12,6 тэрбум, 45), Лукойл нефтийн компанийн Вагит Алекперов (12,4 тэрбум, 48), Северсталь-ийн тэргүүн Алексей Мордашов (11,2 тэрбум, 54), СУАЛ-Холдинг-н захирлуудын зөвлөлийн тэргүүн Виктор Вексельберг (10,4 тэрбум, 61), АФК Систем-н захирлуудын зөвлөлийн тэргүүн Владимир Евтушенков (9,1 тэрбум, 71), Уралсиб-ын захиргааны дарга Николай Цветков (8,4 тэрбум, 83), ТНК-ВР Менежмент-ийн гүйцэтгэх захирал Герман Хан, Уралын уулык металлургийн компанийн хамтран эзэмшигч бөгөөд Кузбассразрезуголь-н Искандер Махмудов нар тус бүр 8,0 тэрбумыг эзэмшин 86, 87-рт оржээ.

ГЕЙТСИЙН МӨРӨӨР

Өнгөрсөн жилийн эцсийн дүнгээр дэлхийн тэрбумтнуудын тоо 946 хүн болон өнгөрсөн жилийнхээсээ 173 хүнээр нэмэгджээ. Бүх тэрбумтнуудын нийлбэр хөренгө нь 3,5 триллионоор үнэлэгдэж байна.

Америкийн тэрбумтан Билл Гейтс 13 дахь жилдээ энэ жагсаалтыг тэргүүлсээр явна. Түүний хөрөнгийн үнэлгээ нь 56 тэрбум хүрсэн байна. Microsoft-ийн тэргүүний дараа түүний нутаг нэгтэн, хөрөнгө оруулагч Уоррен Баффет 52 тэрбум ам.доллартай. Жагсаалтын гуравт, Латин Америкийн хамгийн баян, Мексикийн теле холбооны Карлос Ялим (49 тэрбум) оржээ. Тэдний хойноос дараалан IKEA-гийн Ингвар Кампрад (33 тэрбум), Энэтхэг гаралтай, металлийн магнат Лакшми Миттал (32 тэрбум), Америкийн зочид буудлын магнат Шелдон Эйдольсон (26,5 тэрбум), Францын LҮMN худалдааны маркийн Бернар Арно (26 тэрбум), Испанийн Амансио Ортега (24 тэрбум), Гонконгийн Ли Кашин (23 тэрбум) нар мөшгөж явна. Тэргүүн арван баяны жагсаалтыг Канадын Дэвид Томпсон (22 тэрбум) төгсгөж байна.

Жагсаалтын эхний байруудыг эрчүүд эзэлсэн бол тэнд 83 тэрбумтан эмэгтэй оржээ. Тэрбумтнуудын 44 хувь буюу 415 хүн Америкт амьдардаг бөгөөд тэдний хөрөнгийн нийлбэр нь 1,35 триллион болж байна.

Супер баячуудынхаа тоогоор АНУ-ын дараа 245 тэрбумын хөрөнгө цуглуулсан 55 төрбумтантай, Герман, 53 тэрбумтантай ОХУ орж байна.

Ардын эрх сонин 53 /585/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button