Баяртай, Ирина!

Их Британид биш Орост гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн нь Абрамовичид хөрөнгөөсөө олон тэрбумыг өөртөө үлдээх боломж өгчээ. Эд хөрөнгөө хуваасны дараа Ирина Абрамович дэлхийн хамгийн баян салсан эмэгтэй болно гэсэн яриа байлаа. Оросын ажил хэрэгч хүмүүсийн нэр хүндтэй Ведомости сонинд бичснээр хатагтай Абрамович 300 сая ам.доллар буюу 155 сая фунттай үлджээ. Энэ үнэд Москва орчмын болон Лондон дахь байр, дарвуулт завь, хувийн онгоцны үнэ орж байна.

Аэрофлотын онгоцоор 1990 онд Германд очихдоо тэр онгоцны үйлчлэгч Иринатай анх танилцсан Абрамович таван хүүхдийнхээ асрамжийг хариуцахаар болжээ. Оросын алс Дорнодын хүйтэн муж болох Чукоткид тэд өнгөрсөн сард гэрлэлтээ цуцлуулсан гэнэ. Энэ хязгаарын амбан захирагчаар Абрамович ажилладаг бөгөөд хэд хэдэн удаа огцрох өргөдлөө өгсөн ч Путин хүлээн аваагүй билээ.

Абрамовичийн гэр бүлийн салалтын талаарх мэдээлэл Оросын хэвлэлээр дүүрэн байна. Мөн өмнө нь Оросын теннисчин Марат Сафины найз бүсгүй гэгдэж байсан 25 настай модель Дарья Жуковатай тэрбумтан олны өмнө үзэгдэх болсон тухай шуугиж байна. Комсомольская правда сонин түүний болон Дарьягийн зургийг тэрбумтны олон тооны байр, онгоцны зураттай хэвлэж, үл хөдлөх хөрөнгийнх нь үнийг тавьсан байлаа. Сонин Абрамовичийн эхнэрийн хамаатнуудаас ярилцлага авсан байна.

Иринагийн авга ах Владимир Маландин тэрбумтнаас нэг ч зоосгүй үлдсэндээ ууртай байгаа бололтой. Ирина тэдний гэрт 18 хүртлээ амьдарсан ч тэднийг Абрамович гадуурхсан гэнэ. Тэд бид тэтгэврийнхэн, эхнэртэйгээ нийлээд 7000 рублийн тэтгэвэртэй, охин нь найман мянган рублийн цалинтай. Бид гуйлгачин биш ч гэсэн хэцүү амьдарч байна хэмээн Ири¬нагийн авга ярьжээ.

Гардиан сонинд өгсөн ярилцлагадаа Би Абрамовичид захидал бичин 13 настай охиноо Их Британид болох бүжгэн жүжгийн уралдаанд ороход нь туслаач гэсэн юм. Гэтэл Абрамович ядууст тусладагүй гэсэн хариу өгсөн гэж Маландины эхнэр нь ярьсан байна. Бид одоо Путинд захидал бичсэн тэрээр туслах байх гэж тэр эмэгтэй хэлжээ.

Ирина Абрамович эцгийгээ нас барсны дараа тэдний гэрт амьдарч байсан ба одоо 39 настай. Түүний эх Алла, Ирина хоёр Москвагийн хамаатнуудтайгаа холбоогүй гэдгээ хэлж байлаа. Ира баяжаад өөр болсон. Өчигдөр хуульчид ярьснаар Абрамович анхны эхнэр Ольгагаасаа 1990 онд салан Иринатай суухдаа гэрлэлтийн гэрээ байгуулсан байх гэж хамаатнуудын охин Вера нь ярьж байна.

– Британийн хуулиар бол салсан эхнэр нь нөхрийнхөө ирээдүйн орлогоос хувь авдаг. Оросын хуулиар бол хөрөнгөө тэд тэнцүү хуваах ёстой. Эх оронч сэтгэл

харуулан Орост гэрлэлтээ цуцлуулж байгаа нь Абрамовичид олон тэрбумын хэмнэлт өгсөн нь тодорхой гэж тэд хэлцгээв.

Ноён Абрамович, хатагтай Абрамович нар хоёр талын сайн дурын үндсэн дээр салж, тэдний хүүхдүүд болон санхүүгийн асуудлаа зохицуулсан гэж өнгөрсөн долоо хоногт зарласан мэдээлэлдээ тэд өгүүлсэн байлаа. Тэд Челси клубыг хөндсөнгүй гэжээ. 300 сая ам.долларын нөхвөр нь 1999 онд US News Corp компанийн захирал Руперт Мердок 32 жил цуг амьдарсан эхнэр Аннагаасаа салахдаа өгч байсан 1,7 тэрбумтай харьцуулахад өчүүхэн мөнгө юм.

Ардын эрх сонин 53 /585/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button