Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуус хаана юу хийж явна вэ?

Бидний хойч үе болох хүүхэд залуусын ирээдүй ямар дүр зурагтай байхыг тааж хэлэхэд бэрх. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ ээ гэж манай одууд нэг үе дуулж явсан. Тиймээ бидний ирээдүй өнөөдрөөс эхэлнэ. Гэхдээ таниас, та биднээс ирээдүй эхэлнэ. Тэр дундаа хүүхэд залуусаас их зүйл шалтгаална. Тэдний мэдлэг боловсрол ирээдүйн хэмжүүр болно гэхэд нэг их буруудахгүй. Гэтэл ирээдүйн хөгжлийн эзэд болж, их үүрэг хариуцлага хүлээсэн хүүхэд залуус маань өнөөдөр хаана, юу, хийж явна вэ? PC тоглоомын газар, гудамж талбай, орцны үүд, траншейн, баар цэнгээний газар, шорон гээд л аль болохгүй газар тэд олноороо байх юм. Энэ бүхнийг сонсоход дэндүү хэтрүүлсэн мэт санагдаж болох юм. Гэвч та гадагшаа нийгэм рүүгээ нэг хараарай. Гудамжинд гараад алхаад үзээрэй, шөнө орой хаана юу болдогийг нэг хараад зээрэй. Тиймээ биднийг гудамжаар ганц нэг алхахад сөөнгө хоолойгоор дуу дуулж мөнгө гуйх бяцхан хүүхэд, архийы чаганд хөлчүүрэн согтуурсан залуус, PC тоглоомны газар бүхнийг умартан улайран тоглох хүүхдүүд, шөнө орой цэнгээний газрын ууд сахих өмдөө чирсэн тамхи зуусан хөвгүүд будаж гоодсон жаахан охидын эмэгнэлтэй төдийгүй харамсалтай дүр зураг харагдана. Энэ бүхнийг онцолж хүүхэд залуусаа муулах гэсэнгүй. Харин улс орныг өөд нь татаж, авч явах хүүхэд залуус маань өнөөдөр ийм байдалтай байгаа нь харамсалтай. Ийм байдалтай байгаа хүмүүс ирээдүйд улс, эх орноо ямар байдалтай авч явах бол. Бидний насныхан диско бааранд орох нь ховор. Бид ч бааранд хөгшддөг болж. Харин 16-20 насны хүүхэд залуусаар баар дүүрсэн харагддаг. Ямар сайн даа л сүүлийн үед томчуудад зориулсан элдэв баар цэнгээний газар үүдээ нээж захын диско бааранд хөгшдөөд байгаа хүмүүсийг урин дууддаг болсон. Арван жилийнхээ ширээнээс ч салаагүй хүүхдүүд баар хэсч, хүүхэн, залуус эргүүлж явахад, арай жаахан хүүхдүүд нь PC тоглоомонд амиа өгөх шахаж байх юм. PC тоглоомонд ухаанаа өгсөн хүүхдүүд тоглож л байвал бусад зүйл хамаагүй мэт ээж, болон эгчийнхээ ээмэг бөгжийг хулгайлж ломбарданд тавьж PC тоглодог болжээ. Ингэснээр PC тоглоомноос хүүхдүүдийг гэмт хэрэг рүү татан оруулж байна. Ирээдүй хойч үе болсон хүүхэд залуус маань ийм байдалтай байгаа нь тэдний буруу биш. Орчин, нийгэм нь хэцүүхэн байхад тэд яаж сайн, сайхан хүмүүжих билээ. Уг нь тэд хичээлээ хийж, номын санд суух, өөртөө хэрэгтэй ямар нэгэн зүйлд цаг заваа зарцуулж байх ёстой шүү дээ. PC тоглоомын газар, баар зэрэг газрууд өдрөөс өдөрт нэмэгдээд л байдаг. Гэтэл хүүхдийн мэдлэг боловсролд хэрэг болох бүхэн даанч дулимаг байх юм. Тэднийг ирээдүйн нийгэмд хэрэггүй хог шаар болгохгүйн тулд томчууд та бид л анхаарах хэрэгтэй болоод байна.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button