Номaранг-ийн хэргийн буруутныг яаралтай тогтоохгүй бол Солонгост ажиллаж байгаа иргэдийг буцаах аюул нүүрлээд байна

-Та ЦЕГ-ын даргаар томилогдсноос хойш хэвлэл мэдээллээр өөрийн байр суурийг илэрхийлж байсангүй. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллагад нэлээд өөрчлөлт хийсэн, халгаа сэлгээ ч их боллоо. Өөрийн багаа бүрдүүлэх гэж үү?

-Энэ завшааныг ашиглан танай сонины уншигчид болон цагдаа, Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, үр хүүхдэд Зэвсэгт хүчин байгуулагдсаны 86 жилийн ойн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье. Цагдаагийн ерөнхий газар, дотоодын цэргийн даргаар томилогдоод зургаан cap болж байна. Зохион байгуулалтын хувьд бага зэрэг өөрчлөлт хийж, нэг албан тушаал дээр удсан хүмүүсээ сэлгүүлэн томилсон. Надад баг бүрдүүлэх шаардлага байхгүй. Одоогоор 4-5 хүнийг хариуцлага алдсан шалтгаанаар, тухайлбал орон нутгаас нэг төлөөлөгч, нэг хэрэг бүртгэгч, төв аппаратаас нэг байцаагч гэх мэт хүмүүсийг халаад байна. 90-ээд оны дундаас гэмт хэргийн тоо эрс өсөж, урьд өмнө дуулдаж байгаагүй адал балмад хэргүүд үйлдэгдэж, нийгмийг цочоох болсон. Үнэхээр ч гэмт хэрэг шинэчлэгдэн төрөл, арга хэлбэрийн хувьд улам зохион байгуулалттай, зэрлэг болж, хэрэглэж буй техник хэрэгслийн хангалт, үйлчилгээ нь эрс сайжирсан. Тиймээс цагдаа, дотоодын цэрэг шинэчлэгдэн өөрчлөгдөх, стратеги болон тактикийн төлөвлөлт, зэвсэглэл, техник хангалтын хувьд гүйцэх, нэг үгээр хэлбэл гэмт үйл явдлын өмнө нь явахад чиглэгдсэн дэс дараатай цогц ажил явуулах ёстой. Ингэж ажиллах талаар төв, орон нутгийн дарга нараа цуглуулж үүрэг, чиглэл өгч, ажилд нь оруулаад байна. Ийм утгаар энэ хүн энэ ажилд илүү үр дүн гаргах болов уу гэж тооцож сэлгүүлсэн томилгоо хийсэн.

-Таны доор хоёрын хоёр дэд дарга ажиллах шаардлага байгаа юм уу?

-Цагдаагийн тэргүүн дэд дарга нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Дэд дарга нь цагдаагийн сургалт ёс зүйг хариуцаж ажиллаж байгаа. Би өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаагаа хариуцдаг.

-Халаа сэлгээний дараа ямар ажлыг эхэлж барьж авав?

-Манай улс дэлхийн хэмжээнд гэмт хэрэг илрүүлэлтээрээ нэгт жагсдаг гэж ярьдаг. Бусад улс орон манайхыг хараад инээд нь хүрч байгаа. Манайхан бүртгэж авсан хэргээс илрүүлэлт бодож өндөр үзүүлэлттэй гаргадаг. Энэ нь бие биенээ дулдуйдсан худлаа тоо байсан. Өнөөдөр энэ бие биендээ таалагдах гэсэн худлаа ажлыг болиулж аливаа асуудалд бодитоор хандах хэрэгтэй байна. Тиймээсэхний ээлжинд гэмт явдлыг а, б-гүй бүртгэж байх үүргийг өгсөн. Ингэснээрзэ гэмт хэргийн гаралт урд жилүүдээс ихсэж илрүүлэлтийн хувь хэд дахин буурч гарна. Энэ нь манай ажил муу байгаа юм шиг харагдах боловч бодитой ажил болох юм Нийгэмд байнга гарч байдаг дээрх үзэгдэл бүрийг бүрэн бүртгэж авах нь улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг тодорхойлоход чухал хэмжүүр болдог.Бусдын эд хөрөнгө, эрх чөлөөнд халдагчид бидний дунд оршсоор байгаа. Халдлагад өртөгчдийн эрхийг бид хамгаалах ёстой. Тэд заримдаа За яршиг. Буянаараа болог ч гэдэг юм уу, цагдаад хандахаар дахин дахин дуудаад бөөн гай болдог ч гэх байдлаар хандаж гэмт явдлыг нуун дарагдуулдаг, бүртгүүлэхгүй орхидог. Энэ бүгдийг таслан зогсоох зорилт тавьж байна. Энэ утгаараа гэмт явдлыг бүрэн бүртгэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил болж өгдөг. Хоөрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр төр засгаас явуулж буй бодлого, мөнгөний хуваарилалтыг зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой. Эцсийн эцэст төр засгийн бодлого юу юм бэ? Ард, иргэдийн амгалан тайван амьдрах бололцоог хангах л явдал биз дээ. Ямар ч баталгаагүй айдас хүйдэс дунд баян чинээлэг амьдрах боломж байхгүй.Өнөөдөр манай төр, засгаас гэмт хэргийг бууруулах талаар олон арга хэмжээ авч байгаа боловч ажилгүйдэл, архидалт, эдийн засгийн доройтол, гадаад, дотоод орчны нөлөө, эмх замбараагүй шилжилт хөдөлгөөн гэх мэт олон зүйлийн нөлөөгөөр гэмт явдал буурахгүй шинжтэй байгаа. Энд төр, засгийн дорвитой, цэгцтэй, зоригтой бодлого ч үгүйлэгдэж байгаа. Гэмт явдлын гаралт, өсөлт бууралтаар байгууллагын ажлыг дүгнэх социализмын үеийн хоцрогдсон арга ч гэмт хэрэгтэй хийх тэмцлийг сулруулж байгаа. Бодит байдлыг дарж, хиймлээр гэмт хэрэгбууруулж, бусдаас сайшаал, талархал хүлээх нь гэмт хэрэг гарах нийгэм, эдийн засгийн үндэс байхгүй байсан өнгөрсөн үеийн үзэгдэл юм. Ийм үзэл бодолтой хоцрогдсон дарга нар олон байна. Энэ бол хорт ургамлын нүдэнд ил харагдах хэсгийг таслаж буй хэрэг. Дахин ургана. Тиймээс үндсээр нь таслах хэрэгтэй.

-Шинээр байгуулагдсан Авилгатай тэмцэх газар байгууллагдснаас хойш үйл ажиллагаа нь жигдрээгүй л байна. Тэртэй тэргүй цагдаагийн байгууллага авилга албаи тушаалын хэргүүдийг шалгадаг байсан. Ямар хүндрэл байсан учраас танайхаас татаад тусад нь байгуулсан юм бэ?

-Чиний тавьж байгаа асуулт хагалан бутаргасан, өдөөн хатгасан шинжтэй байна. Угаасаа авилга ч бай аллага ч бай бүгд гэмт явдал. Тиймээс төрийн байгууллагууд бүгд хамтран ажиллах ёстой юм. Төр засаг хангалтгүй байна гээд байгуулж байгаа шүү дээ. Авилга гэдэг чинь хаа сайгүй л янз бүрийн хэлбэрээр явагдаж байна.

-Авилгатай тэмцэх тухай хуулинд гадны нөлөөлөлд автахгүй гэж оруулж өгсөн байдаг. Тэгэхээр цагдаагийн албан тушаалтнууд гадны нөлөөнд автдаг учраас энэ байгууллага захиалгаар бий болсон хэрэг үү?

-Нөлөөнд автах, автахгүй нь хувь хүнээс шалтгаална.Хуулинд хөрөнгө орлогоо нуун дарагдуулах худлаа мэдүүлэхэд хариуцлага хүлээхээр заачихсан байдаг. Өнөөдөр судлаад шалгаад үзвэл дээрх зөрчил байж л байгаа. Үнэн хэлэх хүн ховор шүү дээ. Эрүүгийн шинэ хуулийн төсөлд энэ заалтыг оруулж хариуцлага хүлээлгэхээр заасан байсан. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ихэнх нь эсэргүүцсээр байгаад бүр хасуулчихсан. Тэгэхээр Авилгалтай тэмцэх чин эрмэлэлэл байхгүй л байгаа биз дээ.

-Урьд нь ХЗДХ-ийн сайд Одбаяр сайд болуутаа л хурандаагаас дээш цолтой цагдаагийн албан хаагчдын орлогын мэдүүл гийг гаргахийг үүрэг болгосон. Түүнээс хойш энэ сүржин үүрэг таг чиг болсон. Авилгатай тэмцэх тухай хуулинд төрийн албан тушаалтан өөрийн орлогын мэдүүлгийг гаргаж erex тухай заасан. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд өөрсдийн орлогыг мэдүүлээд эхэлсэн. Цагдаагийн удирдлагууд харин чимээгүй байна. Та хүмүүсийнхээ орлогын мэдүүлгийг нь авч эхэлсэн үү?

-Бичиг ирсэн байна лээ. Бид хариу өгөх үүрэгтэй.

-Танай албан тушаалтан ажилтнуудтай холбоотой өргөдөл гомдлыг УЕП-ын дэргэдэх мөрдөнд шалгадаг боловч хэрхэн шийдвэрлэгдсэн нь мэдэгддэггүй мэдэгдсэн ч нотлох баримт байхгүй эрүү үүсгэх боломжгүй гээд өнгөрдөг гэж шүүмжилдэг? Танайхаас хэдэн хүн арга хэмжээ авагдсан болон шалгагдаж байгаа вэ?

-2006 оны байдлаар нийт 233 гэмт хэрэгт 273 алба хаагч холбогдсон. 2005 онтой харьцуулахад үйлдсэн гэмт хэрэг дөрвөөр, гэмт хэрэгт холбогдогсод 17 алба хаагчаар өссөн. 37 алба хаагч шүүхээр шийдэгдзж, 195 алба хаагч хэрэгсэхгүй болж 41 алба шалгагдаж байна. Сахилгын 1975 зөрчилд 1959 алба хаагч урьд оныхоос 45, зөрчил гаргагсад 53-аар тус тус буурсан тоо байгаа.

-Цагдаагийн байгууллага эрх баригч намын гар хөл болж ажиллаж байна гэдэг дүгнэлтэнд ард түмэн хүрэх болсон. Наад захын жишээ нь сонгуулийн үеэр Зориг агсан бусдад алагдсан хэргээр шоу хийж илрүүлэх гэж байна, илрэх гэж байна ЗГ огцрохоор, сонгууль өнгөрөхөөр гэдэг. Гэтэл өнөөдөр Зоригийн хэргийн тухай юу ч яригдахаа болж. Хамгийн сүүлд Дамирангийн Энхбат гэдэг нөхрийг Францаас баривчлан ирж Цагдаа, Тагнуулын нэр хүндийг унагаснаас өөр ахиц гарсангүй. Энэ хэрэг үнэхээр мухардалд орчихсон бололтой. Эсвэл цоо шинэ ажиллагаа хийж байгаа юу?

-Шалгалтын ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа.

-Зоригийн хэргийг илрүүлж чадахгүй олон улсын шинжээчдын баг урьж байгаа гэсэн үү?

-Наад асуудал чинь худлаа шүү. Манайд тэд ирээд юугаа хийх юм бэ. Манайд тэдний ажиллах сайн төхник ч байхгүй.

-Хамгийн сүүлийн дуулиант хэргүүдийн нэг Гэр хорооллын барилгажилт-ын Түмэнгэрэлийн хэрэг шүүхэд шилжлээ. Энэ хэрэгт цагдаа нэлээд хүч тавин ажиллах шиг болсон хэр их хүндрэл гарав?

-Ямар нэгэн хүндрэл гараагүй, олны нүдэн дээр ил цагаан болсон хэрэг.

-Энэ хэргийн хүн амины хэрэг ойлгомжтой шалгах явцад Түмэнгэрэлтэй хамсаатуулан хэн хэн гэдэг хүнийг шалгав. Ямар нэг нам улс төрийн хүчинд хэр их хандив тусламж өгсөн юм бол Талийгаач Бадраа Түмэнгэрэл хоёрыг хувийнхарьцаатай байсан гэж ярьдаг ш дээ?

-Энэ тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй

-Та манай туршлагатай цагдаагийн ажилтан. Энэ хүн амины хэрэг үйлдэгдэх болсон сэдэл санаа юутай холбоотой гэж дүгнэж байгаа вэ?

-Хуулийн байгууллагууд шалгаж байгаа хэрэг дээр цагдаагийн ажилтан дүгнэлт хийх нь илүүц биз дээ. Хамтдаа шүүхийн шийдвэрийг хүлээе

-Авилга албан тушаалын хэргийг мөрдөн байцаагч нь хэдэн cap жилээр шалгадаг. Гэтэл прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болох

тохиолдол их байна?

-Цагдаагийн байгууллага гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй. Факт баримтыг бүрдүүлээд дараагийн шатанд очоод цагдаагийн ажил дуусна. Харин прокурорын байгууллага ял сонсгоно уу хэрэгсэхгүй болгоно уу өөрсдийнхөө хуулийн дагуу шийддэг байх. Цагдаагийн факт баримт бүрдүүлэх явцад прокурор хяналт тавьж үүрэг даалгавар өгдөг хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс байна. Бид яахав өгсөн даалгаврыг шалгаад өгнө.

-Цагдаагийнханд хамгийн их төвөг удаж байгаа нь ХЗХ-ын хэргүүд байх шиг байна. Олон хэргүүдийг шүүх рүү шилжүүлээд байгаа. Зарим тохиолдолд нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байна. Хохирлоо төлөх хөрөнгийн чадвартай нь хэд байгаа вэ? Гол нь цагдаагийнхныг тэдний нуусан хөрөнгийг илрүүл гэж байгаа болохоос хохирлын хэмжээ тодорхой шүү дээ?

-Шүүхээс буцсан хэрэг одоогоор алга байна. Нуугдмал хөрөнгө тогтоох чиглэлд тодорхой ажлууд хийгдэж байгаа.

-Солонгосын Номранг компани монголын банк, бизнесмэнүүдээс өрөө авч чадахгүй хэдэн жил болж эцэстээ энэ хэрэг хоёр улсын Засгийн газрын хэмжээнд очиж байж монголын бизнесмэнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг. Энэ хэрэг ямар шатанд яваа вэ?

-Улсын ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн ирүүлсэнийг мөрдөн байцаах газар шалгаж байгаа. Энэ асуудлыг шалгаж буруутай этгээдийг тогтоохгүй бол Солонгосын тал монгол ажилчдыг авах гэрээг цуцлах, ажиллаж байгаа хэдэн мянган монголчуудыг буцаах хүртэлх арга хэмжээ авч болзошгүй юм. Нэг хүний шунал сэдэл нижгээд иргэдийн амьдрал амьжиргааг доройтуулах нь өсонд нийцэхгүй болов уу Юутай ч мөрдөн байцаалт явуулсаар байна.

-Таныг Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай дотно найзууд гэдэг. Тиймээс ч хэдэн жилийн өмнөөс ЦЕГ-ын дарга болно гэж ярьж байсан. Та ч ЦЕГ-ын дарга боллоо ?

-Энд нэг зүйлийг дурдахад намайг Энхбаярын найз, түүний татаасаар дарга боллоо гэх яриа яваад байдаг. Үнэндээ бид хоёр хар багын нэг байранд тоглож өссөн найзууд. Хожим би цагдаагийн сургууль гээд явчихсан. Энхбаяр утга зохиол, орчуулагч гээд салцгаасан. Энэ хүнийг энэ өндөрлөгт гарахаас өмнө би цагдаагийн байгууллагад хийх ажлаа хийсэн байсан. Хэрвээ найз нөхдөөр нь хардаад байвал манай байрны найзууд бүгд л өндөр алба хашиж сайн явж байгаа шүү дээ.

-Уучлаарай танаас асуумаар санагдаад. Таныг 17 чингэлэг спиртийн хэрэгтэй холбож бүр шанага хочтой болсон гэдэг?

-Үүнийг яривал олон түүх ярих болно. Шанага гэдэг хочийг би дөрвөн настайдаа авсан юм. Нуугаад ичээд ч байх юм байхгүй. 90-ээд оны спиртийн арав гаруй хэргүүдийг би илрүүлж шалгасан. 17 чингэлэг спирт хэн хэнийх вэ? гэдгийг ч би мэднэ. Өнөөдөр надад шалгуулж байсан хүмүүс ч УИХ-д байна. Намайг ажлаа сайн хийсний төлөө хойшоо сургуульд явуулсан. Тэр үеэр намайг унагах гэсэн хүмүүс ийм мэдээлэл тараасан байдаг.

-Хамгийн боловсролгүй чадваргүй хүмүүс цагдаагийн байгууллагад ажилладаг гэдэг шүүмжлэл их байдаг. Заримдаа үнэний ортой юм шиг санагддаг?

-Үйл ажиллагаандаа шйнэчлэлт хийхийн тулд бидний ажлыг зохицуулж байгаа хууль эрхийн актаас эхлэх ёстой. Цаг үе, нийгмийн сэтгэлгээ хөгжил дэвшлээ дагаад маш хурдан өөрчлөгдөж байна. Монголын цагдаа, дотоодын цэрэг 90-ээд оны дунд үеэс түүхэндээ анх удаа өөрийн гэсэн хуультай, мөр бүтэн, хүний нүүр рүү эгц харж, эн зэрэгцэн ярьж суух эрхтэй болж байсан цаг саяхан. Аравхан жилийн дараа хуулиа засах, сайжруулах шаардлага гарч байна. Энэ бол нийгмийн хөгжил дэвшлээс урган гарч буй эрүүл үзэгдэл. Хууль амьд байх ёстой. Цагдааг иргэншүүлэх, иргэдэд ойртсон, иргэдийн хүч туслалцаан дээр илүү их тулгуурласан байгууллага болгохоос эхлэх ёстой. Иргэдээ хүндэлсэн эелдэг, зарчимч харьцаатай, мэдлэг боловсрол сайтай, шуурхай, дайчин давшингуй чанарыг эзэмшсэн цагдаагийн ажилтныг иргэд хүсэж байна. Ийм супер цагдаатай болохын тулд боловсон хүчнийг шилж сонгох, судлах, сургах, бэлтгэх, эрүүл мэнд, бие бялдрыг нь сайжруулах чиглэлд илүү анхаарч бүхэл бүтэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилдаа ороод байгаа. Эрхийн актууд боловсруулж байна. Бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийх шаардлага бий. Зарим нэг өөрчлөлтүүд хийгдсэн. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын суурь болсон эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчлэлтийг хүлээж байна. Гэмт хэргийг мөрдөн шалгахаар ЭБША-нд оролцож буй цагдаагийн эрх бүхий ажилтан тодорхой хүрээ хязгаарт үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Хуулиар оногдсон эрх, үүргээ тов тодорхой чанартай биелүүлээд дараагийн шатанд шилжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр өөрийн хийх ёсгүй, бусдын хийх ёстой ажил руу хутгалдан орсноос илүү дутуу хардлага, сэрдлэгэд өртөх, хуулийг гажуудуулах явдал гарсаар байна. Хэв журмын цагдаа иргэдтэй дээрэнгүй харьцах, халаас руу нь өнгийж зэвсэг,

зэвсгийн чанартай зүйл илрүүлэх нэрээр хамаа хамаагүй ухдаг, зөрчил гаргалгүй яваа халамцуу иргэнийг эрүүлжүүлэх гэж өдөөн хоргоодог гэх мэт илүү, шаардлагагүй ажил хийснээс нэр төрөө унагаж, ард иргэдийг гомдоох явдал гарсаар байна. Энэ бүх шаардлагагүй ажлаас татгалзаж, үнэхээр тусламж хэрэгтэй байгаа иргэнд цаг алдалгүй шуурхай үйлчилж чаддаг болгох талаар анхааран ажиллаж байна. Эдгээр нь үйл ажиллагааны болон сэтгэлгээний өөрчлөлт юм. Энэ чиглэлд их зүйлийг хийхээр төлөвлөж байгаа. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах чиглэлд ажилладаг алба хаагчдаа зэвсэг, төхник хэрэгслээр хангах, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, шаардлага бүхий зарим байгууллагатай сүлжээгээр холбогдох гэх мэт олон арван зүйл хийх шаардлага бий. Үүнийг хэлж байгаа юм.

-Иргэдийг болгоомжгүйгээсээ эд зүйлсээ алдвал таны хохь, орой үдшийн цагаар явж хүчирхийлэлд өртвөл таны буруу гэх мэт байдлаар сэрэмжлүүлэг явуулж хулгайч, дээрэмчид, хүчирхийллийг өөгшүүлж, Хүний аюулгүй байдлын талаар төрийн хүлээх үүргээ умартаж буй ёс суртахуунгүй сэрэмжлүүлгээ хэзээнээс эхлэн таслан зогсоох вэ?

-Тоймлож хэлбэл Цагдаагийн байгууллага ил цагаан, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой хэргээс гэмт хэргийн илрүүлэлтийг тооцож байсан арга барилаа өөрчилж байна гэсэн үг юм. Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөл, шийдвэр гаргаж цагдаагийн байгууллагад Хэвлэл, мэдээллийн төв-ийг шинээр байгуулж энэ төвийн дүрэм, бүтэц, орон тоог баталж ажилд нь оруулаад байна. Энэ төвийн чиг үүрэг нь иргэдийг цагдаагийн байгууллагатай холбох, иргэдэд цагдаагийн ажил, албаны тухай үнэн зөв бодит мэдээллийг шуурхай хүргэх, гэмт хэргээс иргэдийг сэрэмжлүүлэх, хүний эрхийг хангахад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэхэд оршиж байна. Иймд ард иргэд болгоомжгүйгээсээ эд зүйлээ алдвал таны хохь, хүчирхийлэлд өртвөл таны буруу гэх мэтээр гэмт этгээдүүдийг өөгшүүлэх асуудал цагдаагийн байгууллагын бодлого байж хэрхэвч болохгүй. Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал нь цагдаагийн байгууллагын бүх шатны дарга нарын анхаарлын төвд байх асуудал гэж үзэж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хохирогчдод хамгийн эхний хамгаалалт, тусламж үзүүлэх үүргийг хүлээсэн цагдаагийн алба хаагч ажил мэргэжлийн давуу тал, албаны журмаар эзэмшиж байгаа буу, хамгаалалтын хэрэгслийг ашиглаж гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн, амь насыг нь хохироосон ноцтой хэргүүд цөөнгүй гарч буй боловч Цагдаагийн байгууллага тодорхой арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилж байна?

-Эрх ашиг нь хохирсон иргэдтэй хамгийн түрүүнд нүүр тулан уулздаг төрийн алба хаагч бол цагдаагийн байгууллагын ажилтан гэдэгтэй иргэд санал нийлэх байх аа. Харин тэдний эрх ашгийг хүлээсэн үүргийн хүрээнд хэрхэн хамгаалж байна гэдэг нь өөр асуудал. Гэмт явдал нь нийгмийн үзэгдэл гэдгийг цагдаагийн байгууллага хүлээн зөвшөөрч гэмт хэрэг бүрийг бүртгэх асуудлыг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Энэ оны эхний хоёр сарын гэмт хэргийн статистик мэдээнээс үзэхэд 21 аймгийн 16-д нь, нийслэлийн есөн дүүргийн наймд нь бүртгэгдсэн гэмт хэрэг өссөн байгаа. Дүгнэлт хийх цаг хугацаа болоогүй ч гэмт хэрэг бүрийг бүртгэх асуудал хэрэгжиж байгаагийн баримт болов уу гэсэн урьдчилсан

төсөөлөлтэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарын эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал нь миний сая хэлсэн эрхэм зорилгын хүрээнд хамрагдана. Гэр бүлийн хүчирхийллийг хувь хүний асуудал гэж үзэх нь хууль зүйн талаасаа ч, хувь хүний үнэлэмж талаасаа ч хэтэрхий бүдүүлэг асуудал гэж үзэж байна. Яг өнөөдөр гэхэд улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа таны сэтгэлийг зовоож буй гол зүйл юу вэ?

-Ядуурал, ажилгүйдэл, архидан согтуурах явдал гурван гол үндэс болж байна. Мал хулгайлах гэмт хэрэг, архидан согтуурах явдал зэрэг нь иргэдийн сэтгэл зовоосон асуудал хэвээр байна. Нийгмийн эдгээр сөрөг үзэгдэлтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага шаардлагын хэмжээнд ажиллаж чадаж байна уу?

-Дангаараа амжилтанд хүрэхгүй нь гэдгээ ойлгож байгаа. Төр засгийн байгууллагууд, ард иргэдийнхээ хүчин туслалцаатайгаар хамтран ажиллаж үр дүнд хүрнэ. Төлөвлөж буй ажлууд нилээд бий.

-Танд баярлалаа.

Ярилцсан Б.Цэцэгдэлгэр

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button