Мисс Гантогоо МАСЗХ-ны гишүүн, Чойжоожамба гэдэг Архангайн залуутай сүй тавилаа

Дэлхийн топ моделийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч Монголд төдийгүй дэлхийд бүртгэгдсэн амжилттай, мисс Гантогоо эр хүнтэй нэр нэг ч холбогдож байгаагүй, нэр, сэтгэл цэвэр ариун охин. Гантогоогийн хайрыг татсан азтай, одтой залуу нь хэн бол гэж нойргүй хонож байгаа залуус олон. Юутай ч Гантогоо МАСЗХ-нд дээгүүр алба хашдаг, Болор цом-ын эзэн Ж.Мөнхбатын найз Чойжоо гэдэг залуутай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Чойжоо нь Архангай аймагт төрж өссөн, Болор цом-ын эзэн Мөнхбатын үй зайгүй найз нь гэнэ. Энэ жил дөнгөж 19 нас щургэж байгаа мисс Гантогоогоос 7-8 насаар ах их зальжин, овсгоотой оготнын нүхэнд ороод гарч ирэхээр сэргэлэн эр гэнэ. МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбаттай байнга ганзага нийлдэг, бэлэн цэцэн үгтэй, хүнийг аргандаа оруулахдаа гарамгай Чойжоог Хорвоотой ч сайн танилцаж амжаагүй гэнэн цагаахан Гантогоог зажлахгүй залгичих овжин нэгэн гээд олон хүн болгоомжилж байна. Гэвч Ланд круйзер унасан тарган цатгалан залуу Чойжоо Гантогоог нэгэн насныхаа хань болгохоор эргэлтгүй шийдсэн бололтой. Саяхан билэгт сайн өдөр мань Чойжоогийн аав ээж нь мисс Гантогоогийн ар гэрт очин охиныг нь хүүдээ хань болгохоор гуйж бурханд нь хадаг яндар өргөн, сүй билэг тавьжээ. Мисс Гантогоогийн аав ээж нь мисс охиноо зүгээр ч нэг залууд өгөөд явуулчихыг бодолгүй, нэлээд хүлээлгэж, Чойжоогийнхоо аав ээжийг сандаргаад авчээ. Монголчууд мисс, сайхан бүсгүйчүүдээ зүгээр ч нэг айлын авгай болгохыг хүсэлгүй сайн сайхан ханьтай учрахыг битүүхэн хүсдэг ч загварынхан маань олон хүнтэй нэр холбогдож, хайр сэтгэлд нэг л аз одгүй байдаг бөгөөд олныг шуугиулсан хосууд тэгсгээд салчихдаг нь нууц биш. Ямартаа ч мисс Гантогоо өөрөө гүйгээд гэрт нь очсон биш эртний монгол заншлаар ёс төр болж, хадаг сүй тавьж нэр төртэй сүй авч, хурим хийх өдрөө товложээ. Өөрөөсөө арав шахам дүү мисс Гантогоотой дотносож, сүй билэг тавьж, албан ёсных нь нөхөр болох зөвшөөрлийг авсан Чойжоо Гантогоогийн хайрыг дааж, сайхан гэр бүл болоосой гэж ерөөх л үлдлээ.

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button