Женко Баттулгын хүү Жавхлан жүжигчин Оргилд бааранд гааздуулж амиа алдах шахжээ

Саяхан тус диско бааранд анх орсон хөдөөний хүн Америк кинон дээрх шиг яасан гоё баар вэ? гэж гайхаж байсан. Юутай ч УИХ-ын гишүүн асан Нарангэрэлийн ганц хүү жүжигчин Оргил Америкт байснаа санадаг уу тус бааранд байнга үйлчлүүлдэг. Саяхны нэг орой Женко Баттулгын том хүү Жавхлан, Америкт кино урлагийн дээд сургуульд сурч, Холливудад мөрөө гаргана гээд явсан ч эргээд ирж, дуучин Сарантуяагийн Мартъя дууны клипэнд тоглосноор нь монголчууд таньдаг жүжигчин Оргил хоёр тааралдаж, нэг ширээнд тухлан зад наргижээ. Сүүлдээ нөгөө хоёр эр хоорондоо маргалдаж, зодоон цохиондоо тулан Женко Баттулгын хүү нь эрхбиш хэдэн насаар дүү юм гэсэндээ жүжигчин Оргилыг дийлэх үед Оргил хаанаас ч юм газ гаргаж ирээд Женко-гийн хүүг газаджээ. Женко Баттулгын хүү Жавхлангийн амьсгал нь боогдож ухаан алдан унаж, жүжигчин Оргил ч тэр даруй зугтан гүйжээ. Боевик кинон дээр гардаг шиг үйл явдал өрнөж, хамгаалалтын албаныхан Оргилын хойноос хөөсөн ч, гэрлийн хурдаар гүйсэн Оргилыг гүйцсэнгүй, нэг хамгаалалтын ажилтан куртикнээс нь шүүрэн авсан ч ханцуй нь тасарч урагдан цасан цагаан куртикных нь тасархай хамгаалагчийн гарт үлджээ. Тус баарны үйлчлэгчид ихэд сандран Женко Баттулгын хүүгийн нүүр ам руу усаар шүршиж, үнэртэй ус үнэртүүлэн байж нэг юм сэргээжээ. Монголын толгой баяны хүү Жавхлан харин ч эр хүн шиг загнаж жүжигчин Оргилыг шүүх цагдаад өгөлгүй хав даржээ. Монголын урдаа барих хуульч эмэгтэйн ганц хүү Оргил, толгой баяны хүү хоёр хоорондоо юугаа булаацалдсан юм болоо гэлцэхэд тэнд байгсад Баян айлын танхи хүүхдүүд юу булаацалддаг юм. Хүүхнээс л болохгүй юу гэж дургүйцжээ.

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button