Н.Болормаа НИТХ-ыг тараая гэх шаардлага хууль бус

Тухайлбал; НИТХ-ын төлөөлөгч байсан Ц. Түмэнгэрэл хүний амь нас санаатай хөнөөсөн. Энэ хүний

асуудлаар иргэдийн хурал уучлал гуйсангүй гэсэн байсан.

Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр Иргэний нийгмийн байгууллагуудаас зургаан зүйл асуулт иржээ. Үүнд Гэр хорооллын барилгажилт хадгаламж, зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Ц.Түмэнгэрэлийн хийсэн хэргийн төлөө НИТХ уучлал гуйх ёстой, байгаль орчин, агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байхад хотоос юу хийв, Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал, Улаанбаа¬тар сангийн өмчийн ашиглалт, Нийслэлийн газар өмчлөл хуулийн даауу явагдахгүй байна, хотод ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай алга, НИТХ-ын төлөөлөгчид Захирагчийн ажлын албанд давхар ажиллаж байна. Тэднийг эргүүлэн татах ёстой зэрэг шаардлага багтжээ. Нийс-лэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Н.Болормаагаас энэ талаар тодрууллаа.

– Гэр хорооллын барилгажилт хадгаламж, зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Ц.Түмэнгэрэлийн хийсэн хэргийн төлөө НИТХ уучлал гуйх ёстой гэжээ. Энэ тал дээр ямар хариулт хэлэх вэ?

-Энэ асуулгыг хүлээж аваад Байгаль орчны асуудал эрхэлсэн агентлагийн дарга, Нийслэлийн иргэдийн хурлын газрын хороо, төсөл санхүүгийн хорооны удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгтомилсон. Ажлын хэсэгт Улаанбаатар даатгал, сан, банкны гүйцэтгэх захирлууд оролцож байгаа. Асуулгад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрсдөө хариуцаж хариулах, бас гүйцэтгэх засаглалаас тодруулах хэдэн зүйл бий. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч байсан Ц.Түмэнгэрэл хүний амь нас санаатай хөнөөсөн. Энэ хүний асуудлаар иргэдийн хурал уучлал гуйсангүй гэсэн байсан. Өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр НИТХ хуралдаж Ц.Түмэнгэрэлийн төлөөлөгчийн эрхийг түтгэлзүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн төлөөлөгчийн гэм буруутай нь шүүхээр нотлогдож, шүүхийн шийдвэр гарсны дараа тэр хүний тойрог дээр нөхөн сонгууль явуулах ёстой гэсэн байдаг.

-НИТХ-ыг гүйцэтгэх засаглалтайгаа холилдсон гэж үзжээ. Энэ үнэхээр хуулиас гадуур зүйл гэж үү?

-Огтхон ч тийм биш. 2004 онд хэрэгжиж байсан Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд энэ асуудлыг хязгаарлаагүй. Тиймээс ганцхан нийслэлд биш бүх аймаг, сум, дүүрэг нийс¬лэлийн иргэдийн хуралд тухайн шатны Засаг даргын дэргэдэх газар, хэлтэст ажилладаг төрийн албан хаагч олон бий. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түү¬ний удирдлагын тухай хуульд энэ асуудлыг зохицуулаад тухайн хурлын төлөөлөгчдийн гурааны нэгээс хэтрэхгүй байх зааг тавьсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын шууд удирдлагад ажиллаж байгаа газар, хэлтсийн дар¬га, төрийн жинхэнэ албан хаагч нийслэлийн 40 төлөө¬лөгчийн гуравны нэгээс хэтэрч болохгүй гэсэн үг. Одоогийн байдлаар энэ хуулийн дагуу төрийн жин¬хэнэ албан хаагч, Засаг даргын удирдлагад ажиллаж байгаа төлөөлөгч нийс¬лэлийн иргэдийн хуралд 10 байна. Харин дүүргийн За¬саг дарга, НИТХ улс төрийн албан тушаалтнууд төрийн албан хаагчид ордоггүй.

-Тэгвэл төрийн албан хаагч гэж хэнийг хэлэх вэ?

-Төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь төрийн захиргааны болон төрийн тусгай алба хашиж байгаа хүмүүс гэж төрийн албаны хуулиар тодорхойлсон.

-НИТХ-ыг тараах, огцруулах тухай яригддаг. Ямар үндэслэлээр тараана гэдэг вэ?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хурал тарах үндэслэлүүдийг тусгасан. Үүнд, иргэд санал тавьж болно. Гэхдээ үүнийг шийдэхдээ тухайн хурал бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувиас илүү хугацаанд ажилласан бол хурал тараахыгхориглосон. Тиймээс НИТХ, дүүргийн хурлуудыг тараая, тэнд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдыг эргүүлэн татъя гэсэн шаардлага одоогийн мөрдөж бай¬гаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай харшилж байгаа. Энэ шаардлага хууль бус.

-Дээрх асуулгад Улаанбаатар банк, Улаан¬баатар даатгал, Улаан¬баатар сангийн өмчийн ашиглалтын талаар ха¬риулт авахыг хүсчээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-1999 онд энэ байгууллагуудыг НИТХ-ын шийдвэрээр байгуулсан. 2003 он хүртэл энэ байгууллагуудын талаар үе шаттай шийд¬вэр гарсан. Улаанбаатар нэртэй дээрх баигууллагууд нийслэлд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ, тэр байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд ямар хүмүүс байна гэсэн мэдээллүүдийг биднээс шаардсан. Энэбүхэнд тодорхой хариулт өгөх болно.

-НИТХ-ын төлөөлөгчдийг хөрөнгө орлогын мэдүүлгээ ил тод болгохыг шаардсан байна?

-Хуульд заасны дагуу НИТХ-ын төлөөлөгч бур үүнийг гаргана. Гэхдээ өнөөдөр УИХ-ын гишүүн болгон хөрөнгө орлогын мэдүүлгээ вэб хуудсанд тавиагүй байгаа. Хуульд яаж заасан, тэр хэмжээнд нь бид тодорхой болгож ил тод мэдээлнэ.

Ирэх долоо хоногийн НИТХ-ын тэргүүлээчдийн хуралд энэ ажлын хэсэг энэ асуулгад өгөх хариултаа танилцуулна. Нийслэлийн өмч, газрын асуудалтай холбоотой, агаар, ус, хөрсний бохирдолтой холбоотой асуудлуудаар НИТХ, Засаг даргаас ямар үе шаттай арга хэмжээ авч буй талаар ч мэдээлэх юм. Зургаан асуудлын хүрээнд НИТХэрх мэдлийнхээ хүрээндээ хариулт өгч, нэмж тодруулах зүйлсийг ажлын хэсэг гарган нээлттэй зохион байгуулахаар болжээ.

(Нийгмийн толь 064/156)

Б.МЯГМАНСАНЖ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button