Ц.Цэрэнпунцаг гарьд, Хан бройн Г.Ганхүү, МВ-ийн Н.Мөнхцэцэг тэргүүтэй Номaранг-ийн өртнүүд

70 жил социалист системд талхилагдаж, коммунист намд нухлагдаж ирсэн ядуу Монголд үзээд өгье гэсэн ч үе дамжсан хур хөрөнгө хогшил гээд дэлгэчих аавын хүү үнэндээ л байгаагүй. Тэр өв хөрөнгө, овоолгоостой зоос бол үлгэрт л байсан. Буян-гийн Жагаагийн улаан Лада-г шохоорхсон Э.Бат-Үүл энд тэнд нь гарч, илж нэг барьж нэг үзэж нүдний хор гаргаж байсан дүр төрх бол бодит түүх. Тэр цагаас өнөөг хүртэлхи Монголын түүх тоймгүй олон шинэ цагийн хөрөнгөтнүүдийг өлгийдөж авчээ. Улаан Лада-тай Буян-гийн Жагаа улсаа барьцаанд тавьж, үстэй толгойноосоо их өрөөр бизнесээ өргөжүүлсэн. Өр шир нь хүндэрсээр Монгол дэлхийн тавцанд ялд унангаа алдаж арай ядан амь мултарсан. Улаан Лада-т хашраагүй ээ. Авна аа, дахиад ч зээл авна гээд цээжээ дэлдээд байгаа. Марубени гэхэд манайхны амны уншлага болсон өр шир шүүх цагдаагаар арай гэж намжтал Номаранг-ийн гэх Хангүг ноёд чичилж, хараал ерөөлдөө тулаад 3 жилийн нүүр үзэв. Ном журмаар нь яриад цөхөрсөн Хан ноёд якудза нараа турхирч өрийн эздэд тасархай хуруу хүртэл илгээж айлгаж үзсэн нь ч амжилт олоогүй. Манай аль томоохон, нэр нөлөө, өнгө мөнгөтэй гэсэн нөхөд холбогдсон Номаранг-ийн гэх их мөнгөнөөс анх 2003 оны 10-р сарын 28-ны өдөр хууль ёсоор эргэн төлөгдөх нөхцөлэйгээр хийгдсэн гэрээний дагуу авчээ. Уг гэрээг тухайн үед Солонгост элчин сайдаар сууж байсан Л.Галбадрахын гэргий Н.Мөнхцэцэг Солонгос талын итгэлийг гүнээ хүлээн Монголыг төлөөлөн зуучилсан нь 3 удаагийн давтамжтайгаар Монголшуудан банкаар дамжин Хаан брой-н шууд мэдлээр нэр бүхий ноёдод таpaaгджээ. Өнөөг хүртэлхи хугацаанд уг зээлийг эргүүлэн төлсөн нэртэй данстай хэсэг нь байхад хэсүүл зуйгуул цайсан зарим нь Солонгосчуудыг Монголын төрд хандахад хүргэжээ. Марубениэс дутахааргүй Монголын чихнээс хонх уясан энэ хэрэгт сүүлийн үед цагдаа хүчнийхэн туйлын идэвхтэй ажиллаж эхнээс нь аавын хаалга татуулаад байгаа. Ерөнхийлөгч удахгүй БНСУ-д айлчлахынхаа өмнө энэ хэргийн талаар хэлэх үгтэй, хийсэн ажилтай байхын тулд хууль цагдаагийнхныг түргэн авахуулаад байгаа аж. Нэгэнт Монголын талаас ийн өндрийг нь авахуулахаар шүд зуун чардайх болсон Солонгос тал өртнүүдийн зээлийг too баримтаар нь дурьдахдаа центээр нь хүртэл нарийвчлан тооцжээ. Өрийн данснаас сонирхуулахад Хаан брой Г.Ганхүү эхний удаад 593 мянган ам.доллар, 2 дахь удаад 616 мянган ам.доллар, Отгонбаатар захирал нь 4 сая 778 мянган ам.долларын зээл авчээ. MB группийн Н.Мөнхцэцэг дангаар 1 сая 500 мянган ам.доллар, бусадтай хамтран сая 500 мянган ам.долларын зээл авсан бол манай нэр бүхий банкны эзэн, удаа дараалан 4 сая гаруй долларын өр зээл тавьсан байна. Mobile, Тахь, One Ази компаниуд болон О.Мэндсайхан(1 сая 800 мянга), Ц.Бат-Энх (770 мянган доллар)гэх мэт өрийн данснууд үргэлжилж байгаа юм. П.Цэрэнпунцаг гарьд нэр бүхий компаний нэрээр их хэмжээний зээл хүртсэн алдарт Номаранг-ийн хэрэг Солонгос талын шахалтаар манай төрийн өндөрлөгүүдийг эрхгүй хөдөлгөж, хүчнийхнийг түргэн авахуулаад байна.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button