Гитарчин Өөжгий шинэ амрагтайгаа

Тэрээр анхны эхнэр Түмэнхүслэнгээсээ дуутай шуутай өрх тусгаарласан. Хүүхдээ булаацалдаж барьцалдаж авсан, байр сууц тэр байтугай улаан өнгөтэй машины хэрүүл хүртэл анхны эхнэртэйгээ хийж, сайн муу ч ханилж явсан ханиа хорвоогийн муу үгээр булсан гитарчин маань төд удалгүй Уранбилэг хэмээх загвар өмсөгчтэй сугадалцаж гүйх болсон билээ. Америкт элчин сайдаар сууж байсан Ж.Чойнхорын хүүтэй дэр нэгтгэж байсан Уранбилэг хуучин нөхрөөсөө салахдаа бас л бөөн паянгаа дэлгэж байсан түүхтэй. Лав л хадмынхаасаа олон мянган доллар хулгайлсан хэрэгт сэрдэгдэж хуруу хумс урттайгаа гайхуулж байсан. Гэвч амраг хоёрын явдал төдий л удаан үргэлжлээгүй. Бас л саллаа, нийллээ болоод түмпэн саваа тачигнуулаад унасан. Харин Мартаар Өөжгий Уранбилэгийгээ дагуулаад олны нүдийг хужирлаж явна.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button