С.Баярын халаасны хүн МИАТ-ийн захирал Б.Эрдэнэбилэг салбарынхаа сайдыг амаа олохгүй муучилж явна

Батгана суусан газар өттэй, бадарчин явсан газар балагтай гэгчээр мань бизнесменийг МИАТ-ийн тэргүүнд заларснаар гар хөлдөө авсан ажилтнууд нь хөл толгойгоо алдаж, хэдэн үйлчлэгч хүүхнүүд. нь захирлынхаа өвөр дээр нь гараад суучихаа шахдаг тухай нисэхийн шувуу болгон нь үг дайхаар. Сүүлийн үед МИАТ-ийн хувьчлалаас өөрийг бодохоо больсон Т.Эрдэнэбилэг улс төр бизнесийнхний дунд барилга барьдаг байсан шигээ наймаа панз үсэргэж яваа юм. МИАТ гэх энэ том айлын цоож цуургыг мэдлэг чадвар хомс, бизнесийн хорон аргадаа чадамгай энэ эрд атгуулсан эрх мэдэлтнүүд өөрсдөө эргээд шантаажинд нь орчихсон тууж яваа юм билээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын халаасны хүн гэгддэг Т.Эрдэнэбилэг ажил алба ярьсан хэнд ч улс төрийн нөмөр нөөлөг, татаас чирээсээ баярхан ярих дуртайг ойр тойрныхон нь гэм биш зан гэдэг. Төрийн гурван өндөрлөгийн нэрийг ч цагаа хүрвэл тавиад туучихаж өлхөөн чадах МИАТ-ийн захирал салбарынхаа сэтгүүлийг ядаж л ном ёсоор нь байлгаж чадахгүй байгаад халаглах хүн олон бий. Тэрээр Солонгост суугаа МИАТ-ийн төлөөлөгч Г.Хурцын эхнэр Ү.Сарнайд сэтгүүлийн эрх олгож хөгийн өрөвдмөөр үдсэн хавтас нислэгээр нэг цацаж улсын мөнгөөр туйлж байгаадаа харин ч сэтгэл хангалуун байгаа. Түүгээр зогсохгүй дугаар тутамд нь өөрийнхөө зургийг мутрынхаа үсэгтэй хамт нэлийлгэх нь эрх хүрээнийх нь бахархал бололтой. Наад зах нь л энэ мэтээс эхлэх бульхай луйвар ихтэй хүн яаж зүгээр яс амар суухав. Өдөр шөнөгүй өөрийнхөө ойр дотны найз нөхөд хань хамсаатнаа хүртэл хардаж, сэрдэж бяцхан мөрдөх товчоо хэдийнээ байгуулаад амжсан гэдэг. Улс төрийн хүрээнийхний дунд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр салбарынхаа сайд Ц.Цэнгэлийг амаа олохгүй муулж явдагт олонхи нь нүдээ бүлтийлгэж сонсох болж. Михаилд нэг бодол бий гэгчээр Ц.Цэнгэл сайд ч зүгээргүй суугаа бололтой. Муурын сахлаар оролдсон Т.Эрдэнэбилэг Голомт, Бодь-ийнхонтой хамтрахаар МИАТ-ын хувьчлалын араас ааг амьсгаагүй цээжний хонжоо үсэргэж яваа нь төдий л сайн төгсгөл үзэхгүйг албаны эх сурвалжууд алга үрэн хүлээж суугаа юм байна. Баргийн эмэгтэйгээс долоон дор хов ярьдаг, хоёр бүү хэл хорин нүүртэй Т.Эрдэнэбилэг захирлынхаа МИАТ-ын хөрөнгөөр гараа угаасан фактуудыг дэлгэхээр ажилтнууд нь зэхэж байна. Мэдээж үүнд дээр суугаа Ц.Цэнгэл сайдын хөшүүрэг ч чухал нөлөөтэй ажээ.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button