Нар хиртэлтээр агаарын хэм хасах болжээ

-Нарны хагас хиртэлт манай улсын бүх нутгаар харагдсан байх ёстой. Улаанбаатар хотод өглөө 9.28 цагаас 11.32 цаг хүртэл нарны хагас хиртэлт ажиглагдлаа. Хэвийн сайхан явагдсан. Өнөөдөр болж байгаа нарны хиртэлт Европын орнууд болон Уралын нуруунаас илүү сайн харагдана. Монголд энэ хагас хиртэлтийн 60 хувь нь ажиглагдаж байгаа л даа.

-Хиртэлтийн үед нарны хэт ягаан туяа идэвхжиж, хүний биед сөргөөр нөлөөлдөг гэсэн бил үү?

-Одоогоор мэдэгдсэн зүйлгүй. Харин өглөө агаарын хэм нэмэх нэг градус байснаа нар хиртэх үед хасах гурван градус болсон шүү гэв. Хамгийн сүүлд 1997 оны гуравдугаар сард нар бүтэн хиртсэн бөгөөд байгалийн энэ үзэгдэл 2008 оны наймдугаар сард давтагдах аж.

Г.Мандуул

2007.03.20 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button