Нюанс сонгодог үдшийг хөглөнө

Мөнгө, Төгсөх сурагчийн уянга, Isabel, Heroe гээд 60 гаруй дууны урын сантай тус хамтлаг энэ тоглолтдоо 30 гаруй шилдэг уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулах аж.Тоглолтын зохион байгуулагчаар UBS Music продакшн ажиллаж байгаа бөгөөд Nuans popera concert тоглолтод хийлч Ч.Дэлгэрцэцэг, балетын бүжигчид, дуучин Ц.Хулан, Ч.Алтантүлхүүр нар оролцож сонгодог үдшийг жинхэнэ утгаар нь хөглөх гэнэ.

Монголын сонгодог урлагийн хөгжлийг хүүхэд залуустаа илүү ойртуулах энэхүү урлагийн нэг төрөл болох попера төрлийг хөгжүүлэх зорилготой уг тоглолтын тасалбар 8000 төгрөгийн үнэтэй бөгөөд UB паласын касс, Төв шуудан, Hi Fi рекордсын төв салбараар худалдаалахаас гадна 1909 утсаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button