Хүний биоэнерги буюу гэрлэн бүрхүүл гэж юу вэ

Энэ үгийг эргэцүүлж нэг бодвол хүмүүн бидэнд үеэс үед захисан захиас гэлтэй. Гэтэл бидний өнөөгийн аж төрж буй нийгэм маань хүн өөрийгөө судлахаасаа илүүтэйгээр хүрээлэн буй орчноо эцэст нь хүртэл судаллаа гэхэд буруудахгүй байх. Шинжлэх ухааны ололт нээлт эцэстээ хүрч хүн өөрөө өөрийгөө судлах нь ихэсч байна. Тэр дундаа хүний аура буюу гэрлэн бүрхүүлийн талаар сайн судалж байна. Хүнийг зөвхөн нүдэнд харагдах махан биеэс тогтоно гэсэн үзэл баримтлал нэгэнтээ өөрчлөгдөж хүн үзэгдэх бие болох махан бие, үл үзэгдэх бие болох аурагаас тогтоно хэмээн үздэг боллоо.

Аура нь бидний нүдэнд харагдахгүй, махан биеийг тойроод өндгөн хэлбэртэй бүрхэж байдаг. Аура нь хүний махан биетэй нийлээд долоон давхаргатай. Yүнд физик буюу махан бие, эфир бие, астраль бие, менталь бие, казуаль бие, будхи бие, атми бие зэрэг орно. Аурагийн цацруулж буй энергийн цар хүрээ нь хүний амьдралын ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулдаг бөгөөд гэрлэн бүрхүүл нь хүний ухаан, биемахбодь, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж. Төрөлхийн гоц чадвартай, эсвэл дасгал сургууль хийсэн хүмүүсийн гэрлэн бүрхүүл нь маш тод байдаг. Зарим сод хүмүүсийн гэрэлт хүрээ нь ердийн цагт ч жирийн хүнд үзэгдэхүйц байдаг байна. Тийм хүнийг гэгээрсэн, тодорсон, гэгээн хэмээн нэрлэдэг. Буддагийн гэрлэн бүрхүүл хэдэн километрийн зайд тархаж байжээ. Мөн аура нь хүний бие эрүүл, өвчтэй эсэх, өвчтэй бол ямар өвчтэй, амжилт, уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна. Өөрөөр хэлбэл, индикатор л гэсэн үг. Тэрчлэн аура нь өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдээллийг хадгалдаг банк ч гэж зарим эрдэмтэд үздэг. Европт аураг үздэг тусгай багаж хүртэл зохион бүтээж, эрүүл мэндийн өвчний клиник шинж тэмдэг илрэхээс өмнө оношилж, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button