МОНГОЛ ХЭЛЭЭР ИНТЕРНЭТ ашиглах боломжтой болох нь

МонХаягтай вэбийн хувьд зөвхөн монгол нэрийг нь тогтооход л хангалттай. Интернэтэд холбогдсон бүх компьютер IP гэж нэрлэдэг ганцхан дугаартай. Эдгээр хаяг нь 9-10 оронтой тооноос бүрддэг бөгөөд энэ нь компьютерүүдэд тохиромжтой хэдий ч тогтооход хэцүү тул энгийн нэр рүү шилжүүлсэн нэрийг домэйн нэр гэдэг. Домэйн нэр бол танай байгууллагын вэб хуудсыг интернэтийн сүлжээнд төлөөлөх нэр-хаяг юм. МонХаяг нь цаанаа тодорхой домэйн нэртэй холбогдсон байх тул вэб браузер дээр МонХаяг бичихэд домэйн нэр бүхий вэб хуудсыг гаргаж үзүүлнэ. Тухайлбал, www.datacom.mn бол Датаком компанийн вэб хуудас тул энэ нэрийг бичиж вэб хуудас руу ордог.

МонХаягийн давуу тал нь латин үсгээр галиглаж бичих шаардлагагүй, хаягийг эх хэл дээрээ бичих боломжтой. Латин үсгээр урьд нь галиглан бичихэд хэлний бэрхшээл байнга учирдаг байсан бол МонХаягийн тусламжтайгаар хэлний бэрхшээл учрахгүй болох аж.

МонХаягийг ашиглаж вэб сайтад орохын тулд компьютерын гарын драйверийг Windows XP системийн өөрийнх нь монгол гарын драйвераар тохируулна. Олон гарын драйвер хоорондоо зөрчилдөн зөв ажиллахгүй байх магадлалтай тул тохиргоог хийхийн өмнө ашиглаж байгаа бусад Monkey зэрэг орос, монгол төрөл бүрийн гарын драйвераа uninstall буюу remoүe хийж заавал устга. Дараа нь гарын драйвераа монгол болгож тохируулаад вэб браузерийн хаягийн мөрөнд МонХаягийг бичнэ.

Анхааруулахад, Windows XP-ээс өмнөх үйлдлийн системийн хувилбарууд кирилл үсгийг дэмждэггүй тул вэб браузер дээр кирилл үсгээр бичих боломжгүй.

Монголд байгаа интернэт хэрэглэгчдийн хувьд гарын драйвераа тохируулсан л бол МонХаягийг ашиглахад ямар нэгэн саад учрахгүй. Windows XP системд монгол гарын драйверыг суурилуулахдаа

1.Start цэсний Control Panel хэсэг рүү орно.

2.Control Panel-ийн Regional and LanguageOptions цэс рүү орно.

3.Regional and Languages Options цонхны Languages цэс рүү орж Details товчийг дарахад (1) хэсэгт Mongolian (Cyrillic) фонд байвал OK товчийг дарна. Байхгүй бол (2)-т байгаа Add товчийг дарж, тэнд гарч ирэх хэлний жагсаалт дундаас Mongolain (Cyrillic)-ийг сонгож нэмээрэй. Ингээд OK товчлуурыг дарна. Монгол драйвераа нэмсний дараа англи болон монгол үсгийг хооронд нь солихдоо компьютерийн гарын зүүн талын Alt-Shift товчийг хамтад нь дарж шууд сольж болно.

Харин Windows XP системд DNS serүer-ийн тохиргоог хийхдээ

1.Start цэсний Control Panel хэсэг рүү орно.

2.Control Panel-ийн Network Options цэс рүү орно.

3.Дараа нь Local area connection руу орно.

4.Тэгээд Local Area Connection цонхны General цэс рүү орж Properties товчийг дарна.

5.Internet Protocol (TCP/IP)-ийг сонгож, Properties товчийг дарна.

6.Internet Protocol (TCP/IP) Properties цонх гарч ирнэ. Use following DNS serүer address хэсгийн Preffered DNS serүer-т тухайн ISP компанийн IP хаягийг бичээрэй. Тухайлбал, Magicnet компанийн DNS-ын IP хаяг 202.131.02 бол Мэдээлэл, технологийн үндэсний парк дотор байрлаж буй байгууллагуудынх 150.2.100.10, Эрдэмнэт компанийнх 202.5.192.8 байдаг.

Ашиглаж буй интернэт тань эдгээр компанийнх биш бол одоохондоо та МонХаяг үйлчилгээг ашиглах боломжгүй. Гэхдээ Датаком компанийнхан дөрөвдүгээр сард багтааж, бүх хэрэглэгчийг МонХаяг үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд интернэтийн үйлчилгээ үзүүлдэг бүх компанитай хамтран ажиллах гэнэ.

МонХаяг үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.monname.mn сайтаар ороорой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button