Нар хиртсэний дараа өнгө өнгийн хүрээ үүсчээ

Энэ талаар одон орон судлаач Г.Даваахүүгээс тодруулахад, өглөө 9 цаг 28 минутаас 11 цаг 32 минут хүртэл хугацаанд нар хагас хиртлээ. Энэ үеэр тэнгэр бага зэрэг бүрхэв.

Нар хиртэхээс өмнө цаг агаарын байдал +1 градус байснаа хиртэлтийн үед -2 градус болж буурлаа. Харин яг одоо (16 цагт) +7 градус болж өссөн байна. Хиртэлтийн дараа нарыг тойроод янз бүрийн өнгөтэй хүрээ үүссэн нь ажиглагдсан гэлээ.

Энэхүү нар хиртэх үеэр хүмүүсийн эрүүл мэндэд ямар нэг таагүй нөлөө үзүүлж болзошгүй гэж судлаачид болон бурхан шашныхан үзэж байсан. Энэ тухай Нийслэлийн яаралтай түргэн тусламж 103-аас лавлахад ямар нэг онцын дуудлага ирээгүй гэсэн хариу өглөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button