Элчин сайд оюутнуудад лекц уншлаа

Элчин сайд ХИС-ийн гадаад харилцаа болон, Америк, Их Британи судлалын салбарын оюутнуудад АНУ-ын гадаад бодлого ба Америк Монголын харилцаа сэдвээр лекц уншихдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тэрээр Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болно хэмээгээд, Өнгөрсөн хугацаанд Америк, Монголын хоёр улсын харилцаа нийгэм, боловсрол, улс төр, батлан хамгаалах гээд бүхий л салбарт өргөжин хөгжсөөр ирсэн ба АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс зэрэг төрийн өндөр хэмжээний албаны хүмүүс Монголд айлчилж, Америк, Монголын хамтын ажиллагааны олон чухал асуудлыг шийдвэрлэсэн гэв.

Ноён Марк Минтон лекцэндээ манай хоёр орны хамтын ажиллагаа их өргөжиж байгаа, тэр дундаа эдийн засаг, боловсрол, энхийг сахиулах үйл ажиллагаанд хоёр орон сүүлийн жилүүдэд амжилттай хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэлээ. Лекцийн төгсгөлд оюутнууд Элчин сайдаас Америкт сургах тэтгэлэгт болон Монголд явуулж байгаа англи хэлний хөтөлбөрүүдийн талаар сайд ямар байрь суурь баримталж байгаа, энэ асуудлаар АНУ-ын Элчин сайдын яам ямар ажил хийх гэж байгаа тухай асууж, цаашлаад Монгол орны байгаль орчин, ашигт малтмал, нийгэм дэх авилгал, ядуурлын талаар Элчин сайдын бодлыг сонсч ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button