Эрчүүд ч цэвэршдэг

-Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Эрэгтэйчүүдийн цэвэршилт гэж ярихаас эрэгтэйчүүдийх гэж чихэнд дасаагүй мэт сонсогдож болох юм. Эрэгтэйчүүдийн цэвэршилт нь бие махбодид маш хор нелөөтэй, эмгэг үүсэх нөхцөл бүрдүүлдэг гэдгийг манай эрчүүд хайхардаггүй. Эмч нар ч энэ талаар мэдлэг хомс гэдэг нь нууц биш.

-Эрчүүдэд яагаад цэвэршилт явагддаг юм бол?

-Эрэгтэйчүүдэд эр бэлгийн даавар (гормон) дутагдсанаас цэвэршилт буюу анагаах ухааны нэр томъёогоор андропауз болдог. Даавар гэдэг нь асар хүчтэй биологийн идэвхт бодис бөгөөд хүний бие махбодид зүйл бүрээр нөлөөлж бодисын солилцоог хянан цагдаж, эсийн мембраны нэвчилтийн чанар болон олон нарийн ажиллагааг удирдаж зохицуулдаг.

-Цэвэршилт гол төлөв ямар насныханд тохиолддог вэ?

-Ихэнх эрчүүдийн 50-60 насанд эхэлдэг. Сүүлийн үед эрдэмтэн судлаачид эрчүүдийн цэвэршилт нь зүрхний тэжээлийн дутагдлыг гүнзгийрүүлж, зүрх тархины цусны эргэлтийг хямраан, тархинд цус харвах, зүрхний булчингийн шигдээсийг даамжруулан хүндрүүлдгийг судалгаагаар тогтоосон байна.

-Цэвэршилт нь яаж илэрдэг вэ?

-Эрчүүдийн цэвэршилт нь сэтгэл санаагаар унах, оюун санааны болон биеийн хүчний ажлын чадвар бууpax, ой тогтоолт муудах, мартамхай болох, амархан анхаарал сулрах, бэлгийн ханамж ба бэлгийн идэвхи буурах байдлаар илэрдэг. Цаашлаад цусны даралт ихсэж тогтворгүй болох зүрх дэлсэх, өвдөх, толгой эргэх, бие халуу оргих, өтгөн хатах зэрэг илэрч байвал уг өвчин хүндэрч байгаагийн шинж тэмдэг гэж ойлгож болно.

-Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яах ёстой бол?

-Цэвэршилтийн насны эрчүүд андролгийн (эр бэлгийн даавар) болон урологийн эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай. Цэвэршилтийн үеийн бэлгийн шалтгаан нь эр бэлгийн даавар дутагдсанаас үүсч байдаг болохоор үүнийг нөхөх эр бэлгийн дааврыг эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ.

Бизнес таймс 07 /501/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button