Бизнесч хүн ямар байх ёстой вэ?

Бусадтай харьцах харьцаанаас чинь тэр хүнийг хэрхэн хүндэлж байгаа нь харагдах учраас энэ чанар удирдах хүнд маш чухал. Таны ажил хэргийн амжилтын үндэс харилцааны соёл дээр оршин тогтнодог гэдгийг сануулья. Хамтран ажиллаж байгаа хүмүүсийнхээ хэнтэй, юуны тухай ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тэднийг өөртөө татаж, ажил хэргээ явуулахад дөхөмтэй. Бусдад үлгэр дууриал үзүүлж чаддаг байх. Та бусдын нүдэнд үргэлж ил байдаг тул таны хувцаслалт, биеэ авч яваа, хүнтэй харьцаж байгаа байдал, ажилдаа хэр нягт нямбай хандаж байгаа, цаг баримталдаг, зарчимч эсэхийг хамт ажилладаг хүмүүсээс тань гадна хөндлөнгийн хүмүүс ч гэсэн ажиглан харж байдгийг сана. Ажлаа нарийн төлөвлөнө гэдэг ажил хэрэгч хүний эзэмшвэл зохих ёстой зүйл юм. Хэдий чинээ сайн төлөвлөнө, төдий чинээ бүтэмжтэй байна. Ажил хэрэгч хүний ширээн дээр заавал байх зүйл бол тэмдэглэлийн дэвтэр гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх. Шийдвэр гаргана гэдэг тийм ч амар биш. Ямар нөхцөлд хэр оновчтой шийдвэр гаргах нь таны бизнесийн хөгжлийг илтгэж, амжилтын үндэс болж өгнө. Гэхдээ дандаа оновчтой шийдвэр гаргана гэдэг хэцүү л дээ. Ямарваа нэг шийдвэр нийтлэг эрх ашгийг хамгаалсан бус, цөөнхийг хаягдуулсан бол та олонхийг даган, цөөнхийг хүндэтгэсэн шийдвэр гаргаарай. Та бол удирдагч болохоос биш ховонд дурлагч биш гэдгийг хатуу анхаар. Нэгэнт өгсөн үүрэг дазлгаврынхаа араас байн байн утасдах нь ажиллагсадаа залхаах шалтгаан болно. Урьд өдрийн уур уцаар, хэн нэгэнд гаргасан бухимдал зэргээ өөр хүнд бүү нялзаа. Энэ нь бусдын ажлын бүтээмжинд сөргөөр нөлөөлдөг юм шүү.

Буруугаа хүлээн зөвшөөрч, залруулж чаддаг байх. Хэрэв таны буруу бол тэр дороо алдаагаа хүлээх хэрэгтэй. Энэ арга санаснаас илүү үр дүнтэй. Зарим тохиолдолд буруугаа хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хамгаалахаас илүү тааламжтай байдаг. Алдаагаа хүлээж чаддаг хүн ялдаг. Алдаагаа ухамсарлаж засахад таныг бусад хүмүүс улам үнэлэх болно. Мөн шинэ мэдээ мэдээллийг тогтмол авч, мэдээллээс хоцрохгүй байх, өөрийн ажиллаж байгаа салбартаа хуулийн онолын болон практик мэдлэпэй байх шаардлагатай. Та гадаадын зочин төлөөлөгчидтэй харилцахдаа орчуулагчаар дамжуулж болох ч энэ нь тийм ч зөв шийдвэр биш юм. Та биеэ дайчлан болж өгвөл хэд хэдэн хэлний мэдлэгтэй бол. Бүр ядахдаа ганц ч болов гадаад хэлтэй байснаар ажил хэргийн түншдээ үнэлэгдэж, мөнгөө хэмнэнэ. Танд байгаа мэдлэгийг хэн ч, хэзээ ч авч чадахгүй шүү дээ.

Үнэн сэтгэлээсээ инээмсэглэдэг байх. Мэдээж хуурамч инээмсэглэлд хэн ч хууртахгүй. Албадсан инээмсэглэл зөвхөн гомдол төрүүлнэ. Жинхэнэ инээмсэглэл таны сэтгэлд гэгээ татуулах болно. Хэрэв хүмүүс тантай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөө илэрхийлж байх ёстой. Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Инээмсэглэх нь авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгаа нь үгүйрүүлдэггүй. Хоромхон зуур болж өнгөрөх боловч, заримдаа насан туршид мартагдахгүй дурсамж ч үлдээх шидтэй байдгийг санаарай.

Хөдөлмөрийг нь үнэлж, хүнийг урамшуулж чаддаг байх. Аливаа мэдээлэлд бодитой үнэн зөв үнэлэлт өгч чаддаг байх нь бизнесч хүний нэг чухал шинж юм. Та өөрийн захиргаанд байгаа албан тушаалтнуудад ажил үүргээ зөв хуваарилж чадах юм бол тэр чинээгээр таны ажил урагштай байх болно. Хэн юу хийснээр хөдөлмөрийг нь үнэлдэг өнөө үед хүний хөдөлмөрийг сайтар үнэлж, урамшуулж чаддаг байх нь зайлшгүй чухал.

Бизнес таймс 07 /501/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button