Нийгийн даатгалын хууль хэзээ шинэчлэгдэх вэ

-Өнгөрсөн намар энэ хуулийн шинэчилеэн төслийг УИХ-д өргөн бариад буцаагдсан. Энэ намрын чуулганаар хэлэлцэгдэнэ гэж байгаа ч нэлээд сүүлээр явж байгаа гэсэн. Тийм болохоор бараг 2008 он болтол энэ хуулиараа л явах байх. Ер нь яригдаж байгаа төслүүдэд ажил олгогчоос төлдөг 19 хувийг бууруулъя, хэвээр нь байлгая, ажилтан өөрөө бүгдийг нь төлөх ёстой гэх мэт хувилбар яригдаж байгаа.

НХХЯ-ны ажилтан Алтанцэцэг

Хадгаламж, зээлээс бусад үйл ажиллагаа эрхэлдэг анхан шатны хоршоо байгуулахад бүрдүүлэх бичиг баримт

1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-03) (3 хувь, гарын үсгийн хэв маягийг наториатаар гэрчлүүлсэн байна)

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас (УБ-09)

3. Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (2 хувь)

4. Хуулийн этгээдийн дүрэм (2 хувь, бүх гишүүд гарын үсэг зурсан байна)

5. Хуулийн этгээдийн харилцах данс нээсэн тухай мэдэгдэл (УБ-10)

6. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар

7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

8. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет (2 хувь)

9. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нарын иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар (2 хувь)

10. Эхлэлтийн тайлан тэнцэл (3 хувь)

11. Харьяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт (ТБ-04)

12. Бусад холбогдох баримт бичиг (хөрөнгийн жагсаалт, бэлэн мөнгө тушаасан баримт, тээврийн хэрэгелийн гэрчилгээний хуулбар гэх мэт)

13. Хоршооны тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан болон хоршооны даргыг томилсон хурлын тэмдэглэл, шийдвэр

14. Баримт бичгийг хийж хадгалах, архивын шаардлага хангасан хавтас (1 ширхэг)

ҮТЕГ

Бизнес таймс сонин 07 /501/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button