Хуурамч мөнгөн дэвсгэрт өссөөр

Тус банкны шинжээчдийн үзэж байгаагаар хууль бус мөнгөн тэмдэгтийг сүүлийн үед нэлээд чанартай хийдэг болсноос банкны мэргэжлийн хүмүүс нь хүртэл ялгахаа байж байгаа гэнэ. Өнгөрсөн онд Төв банкны статистик мэдээгээр мөнгөний эргэлтэнд 106 мянган дэвсгэрт хуурамч байсан бөгөөд энэ нь урд жилүүдтэй харьцуулахад хамгийн их буюу 4 хувиар өссөн байна. Шинжээчид, 1997-2004 оны хугацаанд хэвлэн гаргасан 1000 рублийн дэвсгэртээс илүүтэй болгоомжлохыг нийт ард иргэддээ анхааруулжээ. Хуурамч мөнгөн дэвсгэрт Москва, Хойд Кавказад илүүтэй гарах болжээ. Түүнээс гадна Дагестан, Чеченьд дээрх хоёр газартай бараг илүү хэмжээнд байдаг аж.Төв банкныхны ярьж буйгаар хуурамч мөнгө үйлдвэрлэдэг гэмт хэрэгтнүүд бас чиг тэнэг улс биш гэнэ.

Тэд хамгийн нарийн ялгагддаг нууцлалыг мэддэг болсон аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жинхэнийг хуурамчаас хэрхэн ялгах тухай мэдээллийг өгөөд ч нэмэргүй шахам болоод байгаа юм байна. Манай хойд хөршид рублээс гадна 100-ын дэвсгэрт хуурамч ам.доллар газар авчээ. Өнгөрсөн онд л гэхэд 12 мянган хуурамч дэвсгэртийг цагдаагийнхан илрүүлсэн байна.

Хууль хяналтынхны үзэж байгаагаар нийт 100 мянган жинхэнэ мөнгө дэвсгэртээс нэг ширхэг нь заавал хуурамч байдаг гэж үздэг аж. Америкчууд Өмнөд Солонгост ихэнх хуурамч доллар үйлдвэрлэгдэж, буурай орны гүйлгээнд ордог гэж ярьдаг. Тиймээс манайхан үүнд байнга сэрэмжтэй байхыг анхааруулья.

Бизнес таймс 07 /501/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button