Хэн ямар боловсрол эзэмшсэн

Саяхан томилогдсон Японы Ерөнхий сайд Йосиро Мори арилжааны мэргэжилтэй бөгөөд төвийн нэгэн сонинд сэтгүүлч байжээ.

Дэлхийн улс орнуудын тэргүүнд ихэвчлэн хуульч мэргэжилтэй байдаг. Жишээ нь, В.Путин Ленинградын Их сургуулийн хуульчийн ангийг төгссөн байна. Харин Тони Блэр Оксфордын, Герхард Шредер Хеттингены, Канадын Ерөнхий сайд Жан Кретьен Квебекийн Их сургуулийг тус тус төгсжээ.

Өнөөдөр Master of Busi¬ness Administation цол хэрэм нэлээд моод болж байгаа аж. Энэ нь манайхаар бол эдийн засгиин дэд эрдэмтэн гэсэн үг гэж хэлж болно. Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушт энэ цол байдаг бөгөөд тэрбээр 4 жил Йельсийн Их сургууль, хоёр жил Харвардын Их сургуулийн бизнесийн ангийг тус тус төгссөн байна.

Харин Их наймын нэг Италийн Ерөнхий сайд Жулиано Амато хууль эрх зүйн ухааны профессор аж.

Бизнес таймс 07 /501/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button