Жилд хэн хэдийг олдог вэ?

Тус сэтгүүлд эдгээр баячуудын нэрийг сонгохдоо хөрөнгө чинээгээр нь гаргахаас гадна амжилттай карьер хийх боломжийн тухай бичжээ. Дэлхийн хамгийн баян хүүхдээр нялх байхдаа киноны од болсон 20 настай ихэр Мэри-Кэйт болон Эшли Олсен нар бичигдсэн байна.

Форбсын мэдээгээр охидууд өнгөрсөн онд 40 сая ам.долларын орлоготой байжээ. Тэд кинонд тоглохоос гадна 6 альбом гаргаж, өөрийн нэрийн бэлэн хувцас үйлдвэрлэж, Wal-Mart их дэлгүүрийн сүлжээтэй гэрээ байгуулаад амжсан байна.

Жагсаалтын хоёр дугаарт 17 настай, Гарри Поттере тухай киноны од Дэниэл Рэдклифф орж, 2006 онд 13 сая ам. долларын гонорар авсан байна. Хорин настай Линдси Лохан сүүлийн үед кинонд тоглохоо хэдий байсан ч 6 сая ам.доллартай жагсаалтын гурав дугаарт оржээ. Дөрөвт Дэлхийн дайн киноны залуу од 13 настай Дакота Фэннинг өнгөрсөн онд 4 саяыг олсноороо багтсан байна.

Телевиз, киноны жүжигчин 20 настай, 2,5 ам.долларын эзэн Аманда Байнс тавд орсон байна. Өнгөрсөн онд 1-2 сая ам.долларыг хөдөлмөрлөж олсон нэрд гарч яваа залуучууд жагсаалтын 6-аас 9 дүгээр байранд багтсан байна. Тухайлбал, телевизийн цуврал киноны гол дүрд тоглосон 17 настай Хэйден Панеттьер б дугаар байранд орсон бол, 18 настай Сургуулийн мюзикл киногоор нэрд гарсан Ванесса Энн Хадгенс 7 дугаар байрт тодорсон байна. Оскар-ын шагналд нэр нь дэвшиж байсан арван настай Абигаль Бреслин Бага мисс Саншайн киноны туслах дүрд тоглоод 1,5 сая ам.долларын шагнал авч, жагсаалтын наймд бичигдсан байна.

Бизнес таймс 07 /501/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button