Тусгай зөвшөөрлийг аж ахуй нэгжийн нэр дээр шилжүүлж байгаа нь бас учиртай

-Ямар нөхцөлд иргэд, аж ахуй нэгж газрын татвар, төлбөр төлөх вэ?

– Манай улсад өнөөдрийн мөрдөж байгаа хууль тогтоомжоор газар өмчлөх, эзэмших, ашиглах ажил нэгэнт хэрэгжиж эхэлсэн. Энэ ажиллагаа бодитой явагдаж байна. Хот суурин газрын тодорхой хувь нь газар өмчлөн өөрийн ул хөдлөх хөрөнгө болгож авсан. Хөдөө аж ахуйн зориулалттай газрын тэн хагасаас илүү хувийг эзэмшилд өгөгдсөн гэсэн тоон үзүүлэлтийг бид хэвлэл мэдээллээс өдөр болгон авч байдаг. Юутай ч гэсэн газрыг үл хөдлөх хөрөнгө болгон авсан өмчлөгч албан татвар төлөгч, эзэмшиж ашиглагч нь газрын төлбөр төлөгч болох нь нээлттэй болдог.

-Нийслэл хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа уул уурхайн чиглэлээр эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа төлбөрийг хаана төлөх вэ?

-Аж ахуйн нэгжийн мэдэлд байгаа газрын болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө тухайн орд байгаа сумын төсөвт төлнө. Энэ чиглэлийн харилцааг зөвхөн газрын төлбөрийн болон ашигт малтмэлын тухай хуулийн тухайлсан заалтуудаар зохицуулна. Сум орон нутгийн чанартай элдэв сан байгуулах, ойн арга хэмжээ тэмдэглэх, уралдаан тэмцээн зохион байгуулах тухай шийдвэр нь дээрх хуулинд хамаарахгүй болно.

-Орон нутагт хандивласан хөрөнгийг орон нутгийн төсөвт төлөх төлбөр хураамжинд суутгаж болохгүй юу?

-Болохгүй. Төлбөр хураамж нь хуулийн дагуу тухайн орон нутгийн төсөвт орж, төсөвлөсөн арга хэмжээнд зарцуулагдсан байх ёстой. Хуулиар хариулах төлбөрөө төлж хууль бус элдэв хандиваас аль аль талдаа татгалзах хэрэгтэй. Нэг аж ахуйн нэгж орон нутагт хайгуул хийх ашиглалт явуулахаар эзэмшил ашиглалтын гэрчилгээ авсан боловч тэр газраа очилгүй хоёр жил боллоо гэж бодъё.Хайгуул хийгээгүй, ашиглалт явуулаагүй бол газрын төлбөрийг анх авсан хугацааны төлбөрийг тооцож авах ёстой. Хэрэв тооцоо хийгээгүй бол одоогийн эзэмшигч ашиглагч хариуцна.

-Газрын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх асуудал ямар эрхийн актаар зохицуулагдах вэ?

-Газрын төлбөртэй холбогдсон бүх харилцааг зөвхөн газрын төлбөрийн тухай Монгол Улсын хуулиар зохицуулж байхаар хуульчилсан. Бусад байгууллага, агентлагийн шийдвэр, даргын захирамж нь энэ хуулийн хүрээнд байх ёстой. Энэ хуульд зааснаар бол мал, хүүхдийн байгууллага, мод үржүүлэгийн гэх мэт.

-Газрын төлбөрийг ногдуулж, хурааж авах, хяналт тавих ажилд анхаарах аймаг бүс нутаг гэвэл?

-Нийслэл хотод ойр хүн ам нягтарсан Төв, Дархан- Уул, Сэлэнгэ аймагт сулхан байдаг. Дотоодын нэрээр гадаадын байгууллага иргэдэд их хэмжээний талбай олгочихоод татвар төлбөр авахгүй гэдэг асуудал байж болшгүй юм.

-Их хэмжээний га талбай эзэмшил мэдэлдээ байлгаж байх сонирхол юунд байдаг юм бол?

-Энэ асуудал нь дараахь хэдэн нөхцлөөр илэрч байх шиг байна. Нэгдүгээрт, юмыг яаж мэдэх юм олдож магадгуй, хоёрдугаарт, барьцаа хөрөнгө болгоход аль болох их байлгах, Гуравдугаарт, газрын төлбөрийн хэмжээ бага, дөрөвдүгээрт, газартай ажиллах менежмент дутагдаж байгаа, тавдугаарт, хөрөнгө дутаж байгаа хамтын ажиллагаанд цаг алдаж байгаа, зургаадугаарт, өөрийн хүчээр хайгуул хийж боломж чадал дутмаг, мөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бичиг зарж бизнес хийх сонирхол байгаа ч үгүйсгэж болохгүй. Тусгай зөвшөөрлийг аж ахуй нэгжийн нэр дээр шилжүүлж байгаа нь бас учиртай. Дээр нөхцлүүдийг аль нь ч татвар төлбөр төлөхөөс зайлсхийх, хойшлуулах, шалтгаан болохгүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тэгэхээр эзэмшил, ашиглалын эрх авсан өдрөөс эхлэн тооцогдох ёстой.

-Төрийн өмчлөлд байгаа газрыг янз бүрийн эрхийн бичгээр эзэмших, ашиглахаар эрх авсан бол энэ газартай холбогдсон төлбөр хураамж төлөх ёстой гэдэг?

-Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үр ашигтай ашиглах, эзэмших, өмчлөх явдал чухал. Газар туүний баялгийг эзэмшиж, ашиглах үйлдлийг үнэ төлбөргүйгээр хийж болохгүй юм. Газрын үнэ цэнэ, түүнтэй харыдах сонирхол төв суурин газар илүү хөдөөд сулхан байгаа мэт харагдах боловч хөдөө аж ахуйн газар нутагт газрын удирдлага дутаж байж мэднэ. Аймаг сумдын газрын албанд хэрхэн ажиллаж байгаагийн илрэл гэж үзэж болно. Татвар төлбөр төлдөггүй иргэн, байгууллага хуулийн этгээд газрыг эзэмших, ашиглах эрх үүсэх эсэх асуудал яригдах цаг ирнэ.

-Бидний ярилцаж байгаа сэдвийн хувьд гол хууль нь газрын тухай хууль, үүнийг хэрэгжүүлэх хүрээнд гарах хууль тогтоомжууд олон байна уу?

-Олон байна.Тухайлбал газрын хэвлийн, өмчлөлийн, төлбөрийн, ашигт малтмалын, цаашилбал хот суурин газрын, нутаг дэвсгэрийн чиглэлээр зэрэг олон хуулиар гол хуулийн зорилтуудыг хэрэгжүүлдэг. Эдгээр хуулиудын уялдаа ямар байгааг хувь хүн дүгнэх боломжгүй.

-Газрын төлбөрийн хэмжээний талаар?

-Манай орны нийт газрын хүн ам төвлөрсөн хот суурин газар, хөдөө аж ахуйн гэж үндсэн хоёр ангилалд хувааж бүсчилдэг. Хөдөө аж ахуйн газрыг хангай хэнтийн уулархаг, алтайн уулархаг, говь, талын уулархаг, талын бүсийн тойргуудад хувааж нэг га газрын 1997 оны 152-р тогтоолоор тогтоож өгсөн байдаг. Энэ нь нэг гектар газраас газрын төлбөрт жилдээ бүсийн тойргийн ялгаа, эзэмшилт ашиглалтын зориулалтаас хамааран 38-462 төгрөг төлөхөөр байгаа. Үүнийг манай газар эзэмшигч, ашиглагч нар их гэж үздэггүй. Бусад

орнуудыг бодвол төлбөр төдий юм.

Бизнес таймс сонин 07 /501/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button