Орон нутгийн банкны хүүг бууруулахгүй бол бизнес дорвитой хөгжихгүй

Түүний бизнесийн төлөөллийн байгууллагад идэвхи зүтгэлтэй ашпгкжг улс орны элийн засгийн хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж яваа гэдэг. Манай сурвалжлагч түүнтэй хөлөөгийн бизнесийн талаар ярилцсан байна.

-Танай салбар танхим бизнес эрхлэгчдийнхээ байр суурийг хэрхэн илэрхийлж байна?

-Манай танхим өнгөрсөн онд бизнесийн үйл ажиллагааг сурталчлах, бизнес эрхлэхэд ямар саад бэрхшээл байна гэдгийг судласны үндсэн дээр оновчтой саналаа Засгийн газарт гурван ч удаа хүргүүллээ. Харамсалтай нь хариу одоо болтол алга. Ховд аймаг бизнесийн таатай нөхцөл байдлаас харьцангуй алслагдсан, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг зардал өндөртэй нутаг. Дээр нь худалдан авах чадвар муу, ажил эрхлэгчдийн тоо цөөн, бэлэн мөнгөний урсгал бага зэрэг бизнес хөгжихөд хүндрэлтэй. Тухайлбал, Улаанбаатар сая гаруй хүн амтай, зевхөн өдөртөө нийтийн хоолонд 6-7 зуун мянган төгрөгийн мөнгөний урсгал урсаж байгаа нь ажиглагддаг.

Танхим нь дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлийг бий болгох, түүнийгээ баруун бүс нутагт танил бүтээгдэхүүн болгох, бизнес эрхлэгчдийн танилын хүрээг өргөтгөх, түншлэл тогтоох, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд тухайлбал, ховдчуудын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Ховд аймагт үйлдвэрлэсэн гэсэн шошготой болгож, олон нийтэд сурталчлах, үйлдвэрлэгч нарын дунд уулзалт зохион байгуулах, үзэсгэлэн яармагт оролцуулах боломж бүрдүүлж өгдөг.

Өнөөдөр манай аймагт үйлдвэрлэж байгаа зарим төрлийн талх нарийн боов, Буян Витафит ундаа, Нутгийн ус зэрэг бүтээгдэхүүн баруун бүс нутгийн зах зээлд баттай байршиж чадсан. Энэ бол бидний амжилтын нэгээхэн хэсэг. Аймгийн бизнес эрхлэгчдийн гадаад харилцааг хөгжүүлэх боломж хэр байдаг бол ?

-Ховдод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд тодорхой хэмжээнд гаргах бодолтой байгаа. Аймгийн жижиг үйлдвэрлэл том зах зээлд танил болно гэдэг хатуу тоглоом. Өөрөөр хэлбэл далайд нэг дусал сүү дусаахтай адилхан. Гэлээ ч бид шантраагүй, Өрөнч болон ойролцоох бүс нутагт болдог үзэсгэлэн яармагт оролцдог. Түүнчлэн ОХУ-ын томоохон зах зээлийг сонирхох үүднээс төрөл бүрийн арга хэмжээнд явдаг. Оросын хувьд хүндрэл бий, виз болон тээврийн зардал өндэр байдаг. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэвэл бизнесийн харилцаанд ихээхэн түлхэц болохоор байна.

-Танайд бараа бүтээгдэхүүнд хэр патент авч байна?

-Өнөөдөр хөдөөд бараа бүтээгдэхүүний патент, зураасан кодын асуудал маш чухал. Бизнесийн харилцаа хөгжихийн хэрээр орчин үеийн үйлчилгээний хэлбэржсэн нөхцлүүдийн нэг болох зураасан код нэлээн чухлаар тавигдаж байгаа нь аргагүй. Өнгөрсөн жил Орост экспортлодог махан бүтээгдэхүүндээ зураасан код авсан. Ховдод үйлдвэрлэж буй нийт бараа бүтээг¬дэхүүнд зураасан кодтой болгох асуудлыг байнга тавих болсон.

-Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд учирч буй гол бэрхшээл чухам юундаа байдаг вэ?

-Хамгийн гол саад бэрхшээл нь эргэлтийн хөрөнгө ихээхэн дутагдалтай. Үүнээс болж үйлдвэрлэлийн хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж өгдөггүй. Банкны зээл хүү өндөр. Нийслэл хотод жилийн нэг аравны хэдэн хувийн хүүтэй 100 саяас тэрбум хүртэлх төгрөгийн зээл авч болдог. Гэтэл хөдөө орон нутагт 100 саяас дээшгүй гурван хувийн хүүгээс доош зээл байдаггүй. Энэ нь жилийн 36 хувь гэсэн үг. Банкууд нэлээд ашиг олдог хэрнээ зээлийнхээ хүүг ер бууруулахгүй байна. Ерин хоёр мянган хүн амтай аймгаас жилд нэг тэрбум 800 сая төгрөгийн ашиг олно гэдгийг хэт ашиг гэж би үздэг. Нэг үеэ бодоход орон нутгийн бизнес эрхэлэгчид барьцаа хөрөнгө сайтай болж, 2-3 давхар барилгатай бизнесчүүд бий.

Тоног төхөөрөмжөө шинэчлэх, эд материалынхаа орц найрлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх гэхээр эргэлтийн мөнгөгүйд хамаг зовлон нь оршдог. Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр жижиг дунд бизнесийг дэмжээд, зээлийн хүүг бууруулаад байгаа гэж ярих юм. Гэвч энэ нь хөдөө орон нутагт хүрэхгүй байна.

-Ховдод бизнесийн ямар салбар илүү хөгжүүлэхэд боломж байна?

-Төмс болон бусад хүнсний ногоо. Манай аймагт хүнсний ногооны хэт үйлдвэрлэлтэй. Илүү гарсан төмсөө өөр газарт тээвэрлэхэд өнөө л санхүү мөнгөний гачигдалд ордог.

Мөн уул уурхай, барилгын салбар хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай аймагт хөрөнгө оруулалт хөмрөгдмөл байгаагаас энэ хоёр салбарын хөгжил зогсонг байгаа. Энэ нь алс хязгаар нутгийн онцлогоос шалтгаалдаг байх. Угтаа бол энэ салбарыг хөгжүүлж уламжлагдсан туршлагатай барилга байгууламжаа сэргээх, улмаар дотоодын хэрэгцээгээ хангаад байдаг болчихвол сайнсан.

-Хөдөө орон нутаг зах зээл багатай. Хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй. Энэ бүгд бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй юу?

-Манай аймгийн хүн амын нягтрашгүй байдал нь бизнест сөрөг нөлөө болж байгаа зүйл алга. Хүн амын хувьд жигд өсөлттэй байгаа.

-Хөдөөгийн бизнес эрхлэгчид бизнес соёлд хэр суралцаж байна?

-Аливаа бизнесийн үйл ажиллагаанд бизнесийн харилцаа ихээхэн чухал үүрэгтэй. Хөдөө орон нутагт бизнесийн соёл, ёс зүй төлөвших үе дээрээ байгаа гэж тодорхойлж болно. Бизнесийн соёл нь үйлчилгээний харилцаа болон борлуулалтаас ихээхэн харагддаг.

Бизнес таймс сонин 07 /501/

П.Янжинлхам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button