Үүрэн телефоны дөрөв дэх оператортай болно

Эдгээр операторууд үйлчилгээний төрөл, чанар, үнэ өртгийн хувьд янз бүр байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг компани хоёр гуравхан л байдаг. Тиймээс манайд одоо зах зээл байхгүй гэдэг. Тэгвэл үүнийг үгүйсгэж үүрэн телефоны дөрөв дэх оператор удахгүй үйл ажиллагаагаа эхлэх гэнэ. Мобиком корпорацийн төв байрны хойно байрлах энэ компанийг Жи-Мобайл гэдэг аж. Энэ компани Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай бөгөөд нэлээд удаан хугацааны турш бэлтгэл ажлаа хангасны эцэст ирэх сарын дундуур нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлэх гэнэ. Шинээр мэндэлж буй Жи-Мобайл компани голчлон хөдөөний хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээ явуулах болно хэмээн тус компанийн хариуцлагатай ажилтан ярилаа.

(Монголын мэдээ 053/2085)

Ц.Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button