Хуучин орон сууцанд мансард барьж эхэллээ

Энэ гэрээнд орон сууцны дээвэр, цахилгаан шат засварлахад шаардлагатай санхүүжилтийг улс, орон нутгийн төсвөөс дэмжиж ажиллахаар тусгасан байна. Мөн орон сууцны байшингийн зориулалт, төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, үндсэн бүтэц, хийцийг өөрчлөхөд тавих шаардлагыг ч ойрын хугацаанд цэгцлэх гэнэ. Түүнчлэн зарим техникийн шаардлага хангасан орон сууцны барилгуудад мансард барих замаар орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажлыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын 3, 23, 24 дүгээр байрны дээвэрт мансард барьснаар эхэлж байгаа аж. Эдгээр байрууд нь тэртээ 1970-1980-аад онд ашиглалтад орсон хуучин угсармал барилгууд юм байна. Тэрчлэн оршин суугчдын саналаар хуучирсан барилгуудыг буулгаж, шинээр орон сууц барих судалгааг ч хийж байгаа ажээ.

(Монголын мэдээ 053/2085)

Ц.Сэрх-Уул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button