Харанга-ын Лхагвааг үргэлжлүүлэн хорино

Ганц худгийн Цагдан хорих төвд саатуулагдсан түүнийг өчигдрөөс эхлэн сэжигтнээр тооцон үргэлжлүүлэн хорихоор болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн зүйл ангийн дагуу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хадгалсан, хууль бусаар олж авсан гэсэн үндэслэлээр шалгах болжээ. Дуучин Б.Лхагвасүрэн 2004 онд мөн л хар тамхи болон бусдыг зодсон хэргээрээ ял төлөвлүүлж байжээ. Эх сурвалжийн өгүүлснээр Сүхбаатар дүүргийн шүүхээс хар тамхитаи холбоотой хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Хэрэгсэхгүй болгох үндэслэл нь дуучны татаж, хэрэглэж байсан мансууруулах бодис бүхий тамхины никотин нь хар тамхины агууламжид хүрэхгүй байсан гэнэ. Харин хүн зодож танхайрсан хэрэгтээ 200 мянган төгрөгийн торгууль сонсоод өнгөрсөн байна.

(Монголын мэдээ 053/2085)

Г.Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button