Yндэсний хөгжлийн цогц бодлогын төслийг өргөн барилаа

Ерөнхий сайд М.Энхболд Үндэсний хөгжлийн цогц бодлогын нэгтгэсэн төсөлд 2007 оноос 2021 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх төлөвлөгөө тусгагдсан тухай танилцуулав. Ерөнхий сайд цааш нь, 2015 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 11 мянган ам.долларт хүргэхээр тус төсөлд тусгагдсан. 300 гаруй эрдэмтдийг оролцуулсан 37 багийн олон бүтээлийг уялдуулан нэгтгэсэн тус төсөлд Зууны мэдээ сонингоор дамжуулан иргэдийн саналыг авсаны дээр улс төрийн намууд, гадаад, дотоодын байгууллагуудын санал, зөвлөмж туссаныг онцлов.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр, төслийг судлаад УИХ-д 4-р сард өргөн барина. Үндэсний хөгжлийн цогц бодлого батлагдан, хэрэгжсэнээр 2021 он гэхэд Монгол улсаа ашигт малтмалаас хамааралтай биш, техник технологийн мэргэжлийн хүмүүс олонтой, мэдлэгт тулгуурласан эдийн засагтай орон болохыг зорьж байгаа. Энэ ажлыг хэрэгжүүлэх асуудал дээр дэмжиж, хамтарч ажиллая гээд төсөл боловсруулах ажилд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button