Хөдөлгөөнт зурагтын нэвтрүүлэг Европыг бүхэлд нь хамарна

Улмаар 2010 он гэхэд гар утсаараа телевизийн нэвтрүүлэг хүлээн авдаг 100 сая хэрэглэгчтэй болно гэжээ.

Одоогоор гар утасны телевизийн нэвтрүүлэг нь Их Британи, Финлянд, Герман, Итали улсуудад үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байгаа аж. Одоогоор гар утасны телевизийн нэвтрүүлгийн хоёр стандарт Европт өрсөлдөж байна. T-DMB ( (Terrestrial Digital Multimedia Broadcasting) ба DҮB-H (Digital Үideo Broadcasting for Handhelds) нь тус бүр өөрийн гэсэн давтамж дээр ажилладаг, өөрийн гэсэн технологийн онцлог, дэмждэг компаниудтай.

Гэвч удалгүй DҮB-H стандартыг Европын холбооны албан ёсны формат болгох гэж байгаа тухай Европын холбооны харилцаа холбооны асуудал хариуцсан комиссар Вивиан Рединг мэдэгдэв. Түүний хэлж байгаагаар DҮB-H нь удалгүй GSM-тэй адил амжилтанд хүрэх ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button