Чип бүр жижиг, хэмнэлттэй болно

Германд явагдаж байгаа CeBIT-2007 үзэсгэлэнд оролцсон Intel-ийн EMEA бүсийн дэд ерөнхийлөгч Кристиан Моралес нь өнөөдөр үйлдвэрлэгдэж байгаа чипийн хэмжээ нь жилийн өмнө үйлдвэрлэгдэж байснаасаа 75% бага, эрчим хүчний ашиглалт нь 50% буурсан гэдгийг онцолжээ.

2008 онд Intel нь 2006 онд үйлдвэрлэгдэж байснаасаа 90% бага цахилгаан хэрэглэдэг, 85 % жижиг чип үйлдвэрлэдэг болно.

InteL-ийн гол зорилго нь нэг чипний суурийн дээр бүтэн систем суурьлуулахад оршиж байгааг Моралес онцолжээ. Үүнд нь транзисторуудын хэмжээ багасч байгаа нь ихээхэн дөхөм болж байгаа аж. Тухайлбал, 2006 оны эхээр Intel-ийн ихэнх бүтээгдэхүүн нь 90 нм-ийн технологоор үйлдвэрлэгдэж байсан бол одоо 60нм-ийн технологийг ашиглаж байгаа бөгөөд дараа жил гэхэд 45 нм-ийн технологид шилжих юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button