А-380 Атлантын далайг амжилттай давлаа

А-380 нь үүнд 8 цаг зарцуулсан байна. Энэ нислэг нь туршилтынх байсан бөгөөд Нью-Йоркоос Чикаго, Вашингтонд буух ажээ. Ингэснээрээ хотуудын нисэх буудал нь дэлхийн хамгийн том иргэний агаарын тээврийн онгоцыг хүлээн авах бэлтгэлээ хэр хангасан болон үйлчилгээ, засвар хийх бэлэн байдлыг нь шалгаж байгаа юм байна.

А-380 нь хоёр давхар таван эгнээ суудалтай, дөрвөн хөдөлгүүртэй. Стандарт хувилбартаа 555 зорчигч багтаах чадвартай байгаа нь Boeing-747-оос 30 хувь илүү байгаа юм. Мөн А-380 нь нэг удаагийн шатахуун цэнэглэлтээр Boeing-747-оос 5% алс нисэх чадвартай, нэг зорчигчид ноогдох нь зардал нь Боингоос 20% бага юм байна. 560 тонн ачаа тээвэрлэх даацтай, 79,3 м урттай, далавчных нь далайц 73 метр.

Энэ онгоцыг бүтээхэд 11 тэрбум евро, 10 жил зарцуулсан байна. Ойрын 20 жилийн дотор 1250 А-380-ыг худалдахаар төлөвлөсөн бөгөөд ихэнх нь дэлхийн хамгийн том 10 нисэх буудлын хооронд нисэх ажээ. А-380-аар тогтмол нислэг үйлдэх анхны компани нь Singapore Airlines Ltd байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button