Шинэ төрлийн эм бүтээжээ

АНУ-ын Цинциннати хотын их сургуулийн хэсэг эрдэмтэд Сиэтл хотын их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны үр дүнд галлигийн бактерийн эсрэг үйлчилгээг нээсэн тухайгээ мэдэгдлээ. Металлын ионы бичил биетүүдэд үзүүлэх нөлөөний талаар хүмүүс эртнээс мэддэг байсан. Олон зуун жилийн турш ундны усыг цэвэршүүлэх зорилгоор ашигласаар ирсэн мөнгө нь үүний нэг жишээ. Гэхдээ галли нь өөр янзаар микробд нөлөөлдөг юм байна.

Eureka Alert-ийн мэдээлж байгаагаар судлаачид нь бактерийг өсөхөд шаардлагатай төмрийн цөмийн бүтэц зарим талаараа галлийнхтай адил байгааг ашиглажээ. Улмаар бактерууд андуурч галлийг төмрийн оронд ашигласнаар өсөлт нь бүрэн зогсодог байна. Харин бактерийн мембраныг нэвтлэн орсон галли нь эсийг дотроос нь нурааж эхэлдэг.

Ердийн антибиотикуудаас хамгаалах нөлөөтэй био ялтсыг үүсгэхдээ ферментүүдийн нийлэгжүүлэхийн тулд бактер нь төмрийг ашигладаг. Хүний эс болон лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаар галли нь маш өргөн хүрээтэй антибиотикуудад тогтвортой бактеруудыг ч устгаж байгаа нь тогтоогджээ. Ингээд ч зогсохгүй галли нь хор багатай ажээ.

Тун удалгүй галлийг сүрье гэх мэтийн архаг халдварт өвчнийг эмчлэхэд ашиглаж эхэлнэ гэдэгт эрдэмтэд найдаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button