Абрамовичийн эхнэр 6 тэрбум фунт салгав

Салсан эхнэр нь түүнээс хэдий хэмжээний мөнгө авч үлдэх бол гэдэг нь нэлээд хэдэн өдрийн туршид дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан билээ.

Энэ асуудал тун саяхан шийдэгдэж Ирина Абрамович нь нөхрөөсөө 6 тэрбум фунттэй тэнцэх хөрөнгө салгаж авахаар болсон тухай Абрамовичийн ойрын хүрээний хүн Daily Express сонинд мэдэгдсэн байна. Сонирхуулахад Абрамовичийн нийт хөрөнгийг мэргэжилтнүүд 11 тэрбум фунтээр үнэлдэг. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдэгдэснээр Роман Абрамович эхнэртэйгээ анх танилцаж байхдаа халаасандаа ганц ч зоосгүй, ажилгүй байсан болохоор эхнэр Ирина нь гэр орноо авч явдаг байсан болохоор ийм хэмжээний мөнгө салгаж өгч байгаа нь зүйн хэрэг гэнэ.

Daily Express сонины мэдээлж байгаагаар Ирина Абрамович нь 18 сая фунтын үнэтэй Уэст-Сассекс дахь эдлэн газар, нийт 20 сая фунтын үнэтэй Лондон дахь хоёр байр, Франц дахь Сhateau de la Croe цайз, 72 сая фунтын үнэтэй Pelorus завь зэрэг үл хөдлөх хөрөнгийг авсан төдийгүй нөхрийнхөө хувийн Боинг-оор хүссэн үедээ нисэх эрхээ хадгалан үлджээ.

Ийнхүү зургаан тэрбум фунт хөрөнгө таслан авснаараа Ирина Абрамович нь шинэ дээд амжилт тогтоожээ. Өмнөх дээд амжилт нь америкийн тэрбумтан Самнер Редстоуны эхнэр Филлисийнх байсан бөгөөд энэ эмэгтэй гэр бүлээ цуцлуусныхаа дараа нөхрөөсөө нэг тэрбум фунтыг хөрөнгө таслан авч байжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button